3. НИЙЛМЭЛ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Хувь хүн, хувь хүн хоорондын харилцаа болон бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, систем бий болгох чадварууд олгох тодорхой төлөвлөгөө бүхий тухайн мэргэжлийн салбар чиглэлийн харилцан уялдаа холбоотой хичээлүүдийг агуулсан сургалтын хөтөлбөр.
Тодорхойлолт: Нийлмэл сургалтын хөтөлбөр нь стандарт 2-т тодорхойлсон хувь хүн, хувь хүн хоорондын харилцааны болон бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, систем бий болгох чадваруудыг тухайн салбарын мэдлэг ба түүний мэргэжлийн инженерийн түвшний хэрэглээтэй уялдуулан олгоход чиглэсэн байна. Тухайн салбар чиглэлийн хичээлүүд нь оюутанд олгох агуулга ба суралцахуйн үр дүнгүүдээс хамаарч өөр хоорондоо нарийн уялдаа холбоотой байх ёстой. Энэхүү нарийн тодорхой хөтөлбөр нь оюутанд олгох чадварууд ба салбар дундын хичээлүүдийг хэрхэн нэгтгэх арга замыг тодорхойлж өгнө. Тухайлбал суралцахуйн үр дүнг хичээлүүдтэй холбох болон сургалтын хөтөлбөрийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааг нарийвчлан зааж өгнө.
Үндэслэл: Хувь хүн, хувь хүн хоорондын харилцаа болон бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, систем бий болгох чадварууд олгох сургалт нь аль эртнээс хэрэгжүүлж ирсэн сургалтын хөтөлбөрт нэмэлт байдлаар орох биш түүний бүрэлдэхүүн хэсэг болсон байх ёстой. Тухайн салбар чиглэлийн мэдлэг, чадварыг илэрхийлэх суралцахуйн үр дүнд хүрэхийн тулд сургалтын хөтөлбөр болон сургалтын дадлага нь боломжит хугацааг хослуулан хэрэглэсэн байх ёстой. Нийлмэл сургалтын хөтөлбөрийг бий болгоход өөрийн зааж байгаа чиглэлийн тусгай чадваруудыг тодорхойлох, салбарын хичээлүүдийн уялдааг гаргахад зөвлөгөө өгөх зэргээр багшлах бүрэдлдэхүүн гол үүрэг гүйцэтгэх шаардлагатай.


БИДНИЙ ТУРШЛАГА

МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД ДЭЭР ХАРЬЦУУЛСАН БАЙДАЛ / 2019 оны байдлаар/

 Доорх холбоосоор нэмэлт мэдээлэл авна уу!