8. СУДАЛГАА, ИННОВАЦИ

 

БМИҮЗ Шaлгуур 8. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, инноваци

Сургуулийн стратегийн зорилтод нийцүүлэн судалгаа, хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, сургалт, судалгаа, үйлдвэрлэлийг харилцан уялдаатай хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж, шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг байна.

8.1  Эрдэм шинжилгээний бодлого, удирдлага

Эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлохдоо холбогдох багш, судлаач, оролцогч талуудын оролцоог бүрэн хангаж, сургуулийн алсын хараатай уялдсан улмаар улс орны хэрэгцээ, тулгамдсан асуудалд нийцсэн байна. Сургууль нь сургалт, судалгаа, мэргэжил, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг уялдуулах зорилгоор гадаад хамтын ажиллагааг дэмжсэн бодлого хэрэгжүүлдэг байна.

8.2 Судалгааны баг

Салбар, нэгж тус бүр сургуулийн бодлогод нийцсэн өөрийн эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэлээр судалгааны багуудыг бүрдүүлж ажиллана. Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд бүх түвшний судлаач, багш, ажилтан, мөн оюутнууд оролцдог байхаар бодлого боловсруулж, хэрэгжүүлдэг байна. Судалгааны үр дүн нь багшлахуй, суралцахуйг дэмждэг байна.

8.3 Судалгааны санхүүжилт

Судалгаанаас олох орлого болон зардлууд сургуулийн төсөвд тусгагдаж, хэрэгждэг байна. Судалгаанд оролцогч нэгж, ажилтан бүрт төсөв, төсвийн хэрэгжилтийн талаар тодорхой мэдээлдэг байна.


СУДАЛГАА, ИННОВАЦИЙГ ҮР ДҮНД СУУРИЛСАН СУРГАЛТЫН ДАРААХ ШАЛГУУРААР ТОДОРХОЙЛДОГ. Доорх холбоосоор орж танилцана уу!

3.3.2 ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР

4. СУРГАХ, СУРАЛЦАХ АРГА ЗҮЙ, ХҮРГЭХ ХЭЛБЭРҮҮД


ХОЛБООТОЙ СЭДВҮҮД:

  1. Эрхэм зорилго, зорилт 
  2. Төлөвлөлт, чанарын баталгаажилт 
  3. Засаглал, эрх зүйн зохицуулалт 
  4. Хүний нөөц 
  5. Материаллаг болон технологийн нөхцөл 
  6. Сургалтын хөтөлбөр, шинэчлэл 
  7. Суралцагчдад чиглэсэн үйлчилгээ 
  8. Судалгаа, инноваци 
  9. Нийгэмд чиглэсэн үйлчилгээ 
  10. Үндэсний болон олон улсын хэмжээнд сургуулийн эзлэх байр суурь