8. ИДЭВХТЭЙ СУРАЛЦАХУЙ

Туршилтаар батлагдсан идэвхтэй сургалтын аргад суурилсан сургах болон суралцах үйл явц.
Тодорхойлолт: Идэвхтэй сургалтын арга нь оюутнуудыг сэтгэн бодох, асуудал шийдэх үйл явцад шууд татан оролцуулдаг. Сургалтын явцад мэдээлэл дамжуулах идэвхгүй хэлбэрийг бага хэмжээгээр хэрэглэх ба харин оюутнуудыг өөрсдийнх гаргасан санааг хэлэлцэх, мэтгэлцэх, хэрэглэх, дүн шинжилгээ хийх, үнэлэх хэлбэрээр сургалтанд татан оролцуулна. Лекцийн хичээл хэрэглэж болох идэвхтэй сургалтын арга нь хамтрагчтай нь эсвэл жижиг бүлгээр хэлэлцүүлэг хийх, үзүүлэн таниулах материал хэрэглэх, мэтгэлцээн явуулах, ерөнхий ойлголтын талаар асуулт асуух болон оюутнуудаас суралцаж буй зүйлийнх талаар хариулт авах гэх мэт хэлбэртэй байж болно. Зохион бүтээх төсөл, симуляци хийх болон кейс судалгаа хийх зэрэг инженерийн мэргэжлээр дадлагажих үйл явцад оюутныг татан оролцуулж байвал туршилтад суурилсан идэвхитэй сургалт гэж үзнэ.
Үндэслэл: Оюутнуудыг үндсэн ойлголт, ухагдахуун ялангуяа шинэ санаа бодож олоход татан оролцуулж, түүнд ил тод нээлттэй хариулт өгөхийг шаардсанаар оюутан илүү их зүйл сурах төдийгүй, өөрсдөө юуг, хэрхэн яаж суралцаж байгаадаа анхаарах нөхцөл бүрддэг. Энэхүү үйл явц нь суралцагсад тухайн хөтөлбөрийн суралцахуйн үр дүнг эзэмшихэд болон насан туршдаа суралцах дадал зуршилтай болоход туслана. Идэвхтэй сургалтын арга хэрэглэснээр сургагч багш нар оюутнуудад гол ойлголт, ухагдахуунуудыг хооронд нь холбох, энэ мэдлэгээ шинэ нөхцөлд хэрэглэж сурахад нь туслана.


БИДНИЙ ТУРШЛАГА

МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД ДЭЭР ХАРЬЦУУЛСАН БАЙДАЛ / 2019 оны байдлаар/

 Доорх холбоосоор нэмэлт мэдээлэл авна уу!