3.2. СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХИЧЭЭЛ, СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГҮҮД ХООРОНДОХ МАТРИЦ
Тухайн хөтөлбөрт шаардлагатай төгсөгчийн ур чадваруудыг сургалтын туршид хичээл бүрээр төлөвлөх боломжтой. Доор Нэхмэлийн технологи хичээлийн жишээг харууллаа. Тухайн хөтөлбөрйн хувьд Асуудал шийдвэрлэх- Problem solving, Багаар ажиллах-Team work, Хувийн ур чадвар-Personal skill, Системийн сэтгэлгээ-System thinking гэсэн 4 ур чадварыг сонгон хөтөлбөрөө боловсруулсан байна.
Дэлгэрүүлж үзэх сэдвүүд:
3.1. Сургалтын төлөвлөгөөний бүтэц, кредит цаг хуваарилалт
3.2. Сургалтын төлөвлөгөөний хичээл, суралцахуйн үр дүнгүүд хоорондох матриц
3. СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ рүү буцах
БИДНИЙ ТУРШЛАГА
1. "ЗОХИОН БҮТЭЭХ ДАДЛАГЫН ХИЧЭЭЛ БЭЛТГЭХ БА ЗААХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ"-тэй Эндээс танилцах боломжтой.
2. Сургалтын хөтөлбөрийн бүтэц, зохион байгуулалтыг ШУТИС-ийн Цахилгаан холбоо, Нэхмэлийн технологи, Үйлдвэрийн автоматжуулалт хөтөлбөрт хэрхэн тусгасан туршлагатай эндээс танилцах боломжтой.
3. Бодит жишээ. Хичээл бүрийн сургалтын үр дүнг тооцохоос гадна хичээл хоорондын хамаарлыг тогтоох нь хамгийн чухал байдаг. Доох жишээ схемээр 2а улиралд орж байгаа мэргэжлийн хичээлүүд тус бүрдээ өөрийн онцлогтой үр дүнгүүдийг тодорхойлсон байх боловч харин "Мэргэжлийн ерөнхий дадлага-1" хичээл дээр нэгдсэн суралцахуйн үр дүнтэй байх боломжтой гэдгийг харуулж байгаа юм.
Сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулахад бүх багш нарыг хамруулснаар тэднийг "Хичээлийн багшаас - Хөтөлбөрийн багш" болгон хувиргах үйл явц эхлэх юм. Хичээлүүд улирал дамнах холбоо хамааралтай байхаас гадна нэг улиралдаа харилцан хамааралтай, түүнчлэн боловсролын зэрэг дамнан хамааралтай байх ч боломжтой.