3. СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Сургалтын төлөвлөгөөг төлөвлөхдөө ҮДСБ Үр дзнд суурилсан боловсролын зарчмаар Суралцахуйн үр дүн- Сургах арга зүй- Үнэлгээ гэсэн 3 үндсэн үзүүлэлтийг оюутан төвтэйгээр нягт хамааруулан авч үзэх Конструктив элаймент гэдэг онлын үндэслэл бий.

Сургалтын хөтөлбөрийг боловсруулах үйл ажиллагаа нь байнга тогтмол хийгдэж байх цогц үйл ажиллагаа бөгөөд үүний тулд дараах схемийг ашиглан одоо байгаа хөтөлбөрийг тогтмол сайжруулах боломжтой.

Үүний тулд одоо байгаа хөтөлбөрийн хувьд TOWS анализ хийн бодит байдлыг тогтоож болно. Мөн Одоогийн оюутны дүр төрхийг бий болгон Ирээдүйн оюутны дүр төрхийн төсөөлөлтэй харьцуулан Сургалтын тогтсон хугацаанд (3 жил, 4 жил, 5 жил) эдгээр цогц ур чадваруудыг хэрхэн эзэмшүүлэх вэ гэдэг даалгаврыг шийдвэрлэх юм. 

Мөн Сургалтын хөтөлбөрийг шинээр зураглах, сайжруулан шинэчлэхдээ доорх хэдэн асуултад хариулт өгөх хэрэгтэй. Үүний тулд ажил олгогч, төгсөгчидийн төлөөлөлтэй нээлттэй ярилцлага зохион байгуулах, одоогийн хөтөлбөрийн үнэлгээний ажилд хамран оролцуулах нь хамгийн зөв шийдэл юм. 

 

Мэдээж Сургалтын төлөвлөгөө зохиоход хамгийн их авч үзэх зүйл бол Аж үйлдвэрийн хувьсгал 4.0 билээ. Технологийн энэхүү өөрчлөлт нь сургалтын төлөвлөгөөг хуучнаар нь буюу 1970-д оны технологийн хандлагаар хадгалах боломжгүй болгож байгаа үндсэн хүчин зүйл гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ.

ДЭЭД БОЛОВСРОЛ БА ИННОВАЦИ  судалгааны материалтай эндээс танилцана уу! 

ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГУУД судалгааны материалтай эндээс танилцана уу! 


Дэлгэрүүлж үзэх сэдвүүд:

3.1. Сургалтын төлөвлөгөөний бүтэц, кредит цаг хуваарилалт 

3.2. Сургалтын төлөвлөгөөний хичээл, суралцахуйн үр дүнгүүд  хоорондох матриц 

3.3. Хичээлийн хөтөлбөр 


ХОЛБООТОЙ СЭДВҮҮД:

  1. Сургалтын хөтөлбөрийн зорилтууд 
  2. Суралцахуйн үр дүнгүүд 
  3. Сургалтын төлөвлөгөө 
  4. Сургах, суралцах арга зүй, Хүргэх хэлбэрүүд 
  5. Сургалтын хөтөлбөрийн үнэлгээ, сайжруулалт 
  6. Сургалтын орчин, нөөц 
  7. Багшлах бүрэлдэхүүн 

БИДНИЙ ТУРШЛАГА

ШУТИС-ИЙН МХТС-ИЙН “ЦАХИЛГААН ХОЛБООНЫ ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИ”СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ҮДСБ-ЫН CDIO СТАНДАРТ, АРГА ЗҮЙД НИЙЦҮҮЛЭН БОЛОВСРУУЛСАН ТУРШЛАГА. ЖИШИГ АРГА ЗҮЙН МАТЕРИАЛ-тай эндээс танилцана уу!