Бусад салбар чиглэлийн үр дүнд суурилсан боловсролын хөтөлбөр боловсруулах нийтлэг арга зүй

CDIO стандарт, арга зүйг хэрхэн нийтлэг байдлаар өөрчлөн сайжруулах вэ?

  • CDIO арга зүй-

Үр Дүнд Суурилсан Боловсрол(ҮДСБ)-ын арга зүй

  • CDIO стандартууд-

ҮДСБ-ын үйл ажиллагааг үнэлэх шалгуур/Орц-Үйл явц-Гарц/

  • CDIO жишиг суралцахуйн үр дүнгүүд-

ҮДСБ-ын хөтөлбөрт зориулж жишиг суралцахуйн үр дүнгүүд

Үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсгүүд

 

3-р зураг. Үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөрийн харилцан хамаарал

Үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсгүүд ба тэдгээр хамаарах шалгуурууд

4-р зураг. Үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөрийг Магадлангийн шалгууртай харилцан хамааруулсан байдал


ҮДСБ-ын хөтөлбөрт тохируулсан ерөнхий шалгуурууд

1. Хөтөлбөрийн үзэл баримтлал *

Цогц чадамж/Мэдлэг, ур чадвар, хандлага төлөвшил/ бүхий мэргэжилтэн бэлтгэх зарчим нь тухайн боловсролын хөтөлбөрийн гол үзэл баримтлал болно.

2. Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд(PLOs) *

Хөтөлбөрийн зорилттой уялдсан,  ажил олгогчдоор хянагдан баталгаажсан салбар чиглэлийн мэдлэг, хувь хүний ба мэргэжлийн ур чадварууд, харилцааны ур чадварууд болон мэргэжлийн чадамжуудыг агуулсан 4 түвшинт суралцахуйн үр дүнгүүд  

3. Нийлмэл сургалтын хөтөлбөр*

Хувь хүний ба мэргэжлийн ур чадварууд, харилцааны ур чадварууд болон мэргэжлийн чадамжуудыг эзэмшүүлэхэд чиглэсэн тухайн мэргэжлийн салбар чиглэлийн харилцан уялдаатай хичээлүүд бүхий сургалтын хөтөлбөр

4. Удиртгал хичээл

Мэргэжлийн удиртгал хичээл нь тухайн мэргэжлийн чиглэлээр практик, дадлага олгохоос гадна хувь хүний болон харилцааны суурь ур чадваруудыг олгоход чиглэнэ.  

5. Мэргэжлийн практик, дадлагууд*

Тухайн хөтөлбөр нь  хоёроос доошгүй мэргэжлийн практик ур чадвар олгох дадлага хичээлийг агуулсан байна. Нэг нь суурь түвшинд, нөгөө нь ахисан түвшинд байна.

6. Мэргэжлийн практик, дадлага олгох урлан

Ажлын байр ба лабораториуд нь нийгмээс суралцах, тухайн салбар чиглэлийн мэдлэгээ баталгаажуулах, мэргэжлийн чиглэлээр дадлагажих үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн байна.

7. Суралцахуйн нийлмэл арга, туршлагууд*

Суралцахуйн нийлмэл арга, туршлагууд нь тухайн салбар чиглэлийн мэдлэгээс гадна хувь хүний, харилцааны ур чадвар болон мэргэжлийн чадамжуудыг эзэмшихэд чиглэгдсэн байна.

8. Идэвхитэй суралцахуй

Туршилтаар батлагдсан идэвхтэй суралцахуйн аргад суурилсан сургах болон суралцах үйл явц

9. Багшлах бүрэлдэхүүний мэргэжлийн чадамжийг сайжруулах*

Багшлах бүрэлдэхүүний хувь хүний болон харилцааны ур чадвар, мөн мэргэжлийн чадамжийг дээшлүүлэх үйл ажиллагаа

10. Багшлах бүрэлдэхүүний заах аргын чадамжийг сайжруулах

Идэвхитэй суралцахуйн арга ба оюутны суралцах үйл явцад хийсэн үнэлгээг ашиглан суралцахуйн нийлмэл арга, туршлагууд бий болгох замаар багшлах бүрэлдэхүүний заах арга зүйн чадамжийг дээшлүүлэх үйл ажиллагаа

11. Суралцахуйн үнэлгээ*

Оюутны салбар чиглэлийн мэдлэг, хувь хүний ба харилцааны ур чадвар болон мэргэжлийн чадамж эзэмших суралцахуйн үйл явцын үнэлгээ

12. Хөтөлбөрийн үнэлгээ

Эдгээр 12 стандартын дагуу  тухайн хөтөлбөрийг үнэлэх, үнэлгээний үр дүнд үндэслэн хөтөлбөрийг тасралтгүй сайжруулах зорилгоор оюутан, багшлах бүрэлдэхүүн, ажил олгогчидтой эргэх холбоог бий болгох систем..

* Чухал шалгуурууд


ҮДСБ-ын хөтөлбөрт зориулсан жишиг суралцахуйн үр дүн

5-р зураг. ҮДСБ-ын хөтөлбөрийн суралцахйн үр дүн

ҮДСБ-ын хөтөлбөрт зориулсан жишиг суралцахуйн үр дүн (1-р түвшин)

6-р зураг. ҮДСБ-ын хөтөлбөрт зориулсан жишиг суралцахуйн үр дүн /2-р шалгуур/-г 1-р түвшинд ерөнхий байдлаар томъёолсон хэлбэр

ҮДСБ-ын хөтөлбөрт зориулсан жишиг суралцахуйн үр дүн (2-р түвшин)

  • ҮДСБ-ын хөтөлбөрт зориулсан жишиг суралцахуйн үр дүнгийн 1 ба 4-р хэсэг хөтөлбөр бүрээр ялгаатай байна.
  • Харин 2 ба 3-р хэсгийн үр дүнг шаардлагатай гэвэл хөтөлбөртөө тохируулан өөрчилж болно.

ҮДСБ-ын хөтөлбөрт зориулсан жишиг суралцахуйн үр дүн  (3-р түвшин)

Үр дүн суурилсан инженер, технологийн хөтөлбөрт зориулан гаргасан 3-р түвшний жишиг суралцахуйн үр дүнг инженерийн бус хөтөлбөрт тохируулан өөрчлөхдөө шар өнгөөр тэмдэглэсэн хэсгийг хэвээр үлдээж, саарал өнгөөр тэмдэглэсэн хэсгийг хөтөлбөрөөс хамааруулж өөрчлөх, эсвэл шаардлагагүй гэж үзвэл хасаж болно.

ҮДСБ-ын хөтөлбөрт зориулсан жишиг суралцахуйн үр дүнг ашиглан тухайн хөтөлбөрийн PLOs тодорхойлох нь

Үйл ажиллагааны дараалал:

    • ҮДСБ-ын хөтөлбөрт зориулсан 2-р, 3-р түвшний жишиг суралцахуйн үр дүнг тухайн сургууль болон хөтөлбөрийн үзэл баримтлалтай уялдуулан өөрчлөх
    • Өөрчилж гаргасан хувилбарыг ажил олгогчид, багшлах бүрэлдэхүүн, оюутнууд, төгсөгчид гэх мэт гол гол оролцогч талуудад танилцуулж тэдний санал, зөвлөмжийг тусгахаас гадна тухайн үр дүнг ямар түвшинд эзэмшихийг тодорхойлох
    • Суралцахуйн үр дүнгийн жагсаалт, түүнийг эзэмших үйлийн түвшинг тодорхойлсны дараа үйл үгээр илэрхийлж суралцахуйн үр дүнгийн хэлбэрт буулгах.

7-р зураг. ҮДСБ-ын хөтөлбөрт зориулсан жишиг суралцахуйн үр дүнг ашиглан тухайн хөтөлбөрийн PLOs тодорхойлох дараалал.

ҮДСБ-ын хөтөлбөрт зориулсан жишиг суралцахуйн үр дүнг 2-р түвшний хувилбарыг тухайн сургууль болон хөтөлбөрийн үзэл баримтлалтай уялдуулан сайжруулан өөрчлөх:

  • Жишиг суралцахуйн үр дүнгүүдийг сургууль алсын хараа, эрхэм зорилго, дотоод гадаадын магадлангийн байгууллагын шаардлага болон үндэсний стандарттай уялдуулан өөрчлөн гаргана.

Ажил олгогчид, багшлах бүрэлдэхүүн, оюутнууд, төгсөгчид гэх мэт гол гол оролцогч талуудыг тодорхойлох:

  • Ажил олгогчид, багшлах бүрэлдэхүүн, үйлдвэрийн удирдлага, хөтөлбөрийн мэргэжлийн зөвлөл, бусад салбар, тэнхмийн багш нар гэх олон талын төлөөллөөс санал асуулга авч хөтөлбөрт тохируулсан суралцахуйн үр дүнгүүдийн аль үр дүнг ямар түвшинд эзэмших шаардлагатайг тодорхойлно.
  • Оролцогч талуудад төгсөгчдийг заавал багтаах ба тэднээс сургууль төгсөх үедээ хөтөлбөрт тохируулсан суралцахуйн үр дүнгүүдийг хэр түвшинд эзэмшсэн болон эдгээрээс аль үр дүнг, ямар түвшинд эзэмших шаардлагатай байсан гэж үзэж байгаа талаар санал асуулга авна.
  • Гадаадын сургуулиудын туршлагаас харахад дараах оролцогч талуудыг гол болгон сонгож байна. Үүнд:
      • Их сургуулийн багш нар
      • Хувийн ба төрийн байгууллагын дунд ба дээд шатны удирдлагууд
      • Төгсөөд 5 жил болж байгаа төгсөгчид
      • Төгсөөд 15 жил болж байгаа төгсөгчид

Оролцогч талуудын хэрэгцээ шаардлага, санаа бодлыг тодорхойлох:

  • Хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцогч талуудаас үр дүнгийн талаар мэдээлэл цуглуулах олон арга бий.
  • Санал асуулга авах хэлбэр нь илүү нийтлэг бөгөөд хэмжигдэхүйц мэдээлэл бий болгох боломж олгодог.
  • Хөтөлбөрт тохируулсан суралцахуйн үр дүнгүүдийн талаар санал асуулга авахдаа 1-р түвшин нь хэтэрхий ерөнхий, 3-р түвшин нь хэтэрхий дэлгэрэнгүй учраас гол төлөв 2-р түвшинг хэрэглэх нь тохиромжтой.
  • Санал асуулгын асуулт аль болох ойлгомжтой байх талаас нь маш сайн бодож найруулан бичих хэрэгтэй.

Хөтөлбөрт тохируулсан суралцахуйн үр дүнгүүдийн аль үр дүнг ямар түвшинд эзэмших шаардлагатайг тодорхойлохдоо 1-5 хүртэл оноо бүхий дараах загварыг ашиглаж болно. Энэ нь Mассечусетийн технологийн институт(MIT)-аас гаргасан загвар болно.


 

Тухайн суралцахуйн үр дүнд хамаарах мэдлэг, ур чадварын түвшинг тодорхойлох загвар

(MIT-аас гаргасан загвар)

Оролцогч талуудын өгсөн санал, зөвлөмжийг боловсруулах, багшлах бүрэлдэхүүний хүрээнд хэлэлцүүлэх:

  1. Энэ үйл ажиллагааны үед санал асуулга байдлаар цуглуулсан мэдээллийг боловсруулах ажил хийгдэнэ.
  2. Жишээ нь дээрх хүснэгтэд үзүүлсэн аргаар суралцахуйн үр дүн бүрийн хувьд үнэлгээ гарган оюутан аль үр дүнг ямар түвшинд эзэмшвэл зохихийг тодорхойлно гэсэн үг юм.
  3. Дараах зурагт Массачусеттийн Технологийн Институт(MIT)-ээс суралцахуйн үр дүнгийн эзэмшвэл зохих түвшинг тодорхойлох зорилгоор багшлах бүрэлдэхүүн, үйлдвэрийн удирдлагууд болон төгсөөд 5 ба 15 жил болж буй төгсөгчдөөс авсан санал асуулгын үр дүнг жишээ болгон үзүүлэв.

Оролцогч талуудын өгсөн санал, зөвлөмжийг боловсруулсан жишээ:

Хөтөлбөрт тохируулсан суралцахуйн үр дүнгүүдийг PLOs-д хөрвүүлэх:

  • Дээрх үйл ажиллагаагаар суралцахуйн үр дүнгүүдийн эзэмшвэл зохих түвшинг тодорхойлсны дараа хөтөлбөрийн суралцахуйн үр дүн(PLOs)-гүүдийг гаргана. Энэ нь 3  үе шаттайгаар хийгдэнэ. Үүнд:
    1. Тухайн суралцахуйн үр дүнд тохирох таксаномыг сонгох
    2. Тухайн суралцахуйн үр дүнгүүдийн эзэмшвэл зохих түвшин ба таксаном хоорондын хамаарал гаргах
    3. Тухайн суралцахуйн үр дүнг хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгийн хэлбэрт хувирган үйл үгээр илэрхийлэн томъёолох
  • Эхний үе шат буюу суралцахуйн үр дүнд тохирох таксаномыг сонгохдоо олон төрлийн таксаном хэрэглэж болно.
  • Хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа нь Блумын таксаном бөгөөд энэ нь 3 талбартай.  Тухайн суралцахуйн үр дүн мэдлэг, ур чадвар, хандлагын алинд хамаарч байгаагаас шалтгаалж аль талбар хаэрэглэх нь тодорхойлогдоно.
  • Дээрх үйл ажиллагаагаар суралцахуйн үр дүнгүүдийн эзэмшвэл зохих түвшинг тодорхойлсны дараа хөтөлбөрийн суралцахуйн үр дүн(PLOs)-гүүдийг гаргана. Энэ нь 3  үе шаттайгаар хийгдэнэ. Үүнд:
  1. Тухайн суралцахуйн үр дүнд тохирох таксаномыг сонгох
  2. Тухайн суралцахуйн үр дүнгүүдийн эзэмшвэл зохих түвшин ба таксаном хоорондын хамаарал гаргах
  3. Тухайн суралцахуйн үр дүнг хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгийн хэлбэрт хувирган үйл үгээр илэрхийлэн томъёолох

Эхний үе шат буюу суралцахуйн үр дүнд тохирох таксаномыг сонгохдоо олон төрлийн таксаном хэрэглэж болно.

  • Хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа нь Блумын таксаном бөгөөд энэ нь 3 талбартай.  Тухайн суралцахуйн үр дүн мэдлэг, ур чадвар, хандлагын алинд хамаарч байгаагаас шалтгаалж аль талбар хаэрэглэх нь тодорхойлогдоно.

Хоёр дахь үе шатанд суралцахуйн үр дүнгийн эзэмшвэл зохих түвшин ба сонгосон таксаном хоорондын хамаарал гаргана.

  • Энэ нь 3 дахь шатанд ямар түвшний үйл үгийг тухайн үр дүнд төлөвлөх боломж олгоно.
  • Жишээ болгон MIT сургуулийн гаргаснаар Блумын танин мэдэхүй, сэтгэлгээний талбар ба суралцахуйн үр дүнгүүдийн эзэмшвэл зохих түвшин хоорондын хамаарлыг дараах хүснэгтэд үзүүлэв.
  • Энд тодорхойлсноор суралцахуйн үр дүнгийн эзэмшвэл зохих түвшний 2 оноо сэргээн санах түвшинд, 3 оноо нь ойлгох түвшинд, 4 оноо хэрэглэх ба задлан шинжлэх түвшинд, 5 оноо нь үнэлэх ба бүтээх түвшинд тус тус харгалзана.
  • MIT сургуулийн хувьд 1 оноо бүхий түвшинг таксаномын түвшинд хамааруулаагүй байна.

8-р зураг. Суралцахуйн үр дүнг Блумын такманомтой уялдуулсан нь

Гурав дахь шатанд суралцахуйн үр дүнгийн эзэмшвэл зохих түвшин ба сонгосон таксаном хоорондын хамаарлаас PLOs-д хэрэглэх үйл үгийг тодорхойлно.

  • Жишээ нь өмнөх хүснэгтэд үзүүлснээр суралцахуйн үр дүнгийн эзэмшвэл зохих түвшин “Тухайн суралцахуйн үр дүнгийн хувьд ойлгох, тайлбарлах түвшний мэдлэг, ур чадвартай” түвшинд байсан гэж үзвэл энэ нь Блумын танин мэдэхүй, сэтгэлгээний талбарын ойлголт түвшинд харгалзах учир энэ түвшингээс тохирох үйл үгээр сонгон хөтөлбөрийн тухайн суралцахуйн үр дүнг томъёолно.
  • Энэ үйл ажиллагаа хөтөлбөрт тохируулсан суралцахуйн үр дүн бүрээр хийгдэх ба эцэст нь PLOs буюу хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд бэлэн болно.