2. ТӨЛӨВЛӨЛТ, ЧАНАРЫН БАТАЛГААЖИЛТ

 

Шалгуур 2. Засаглал ба эрх зүйн зохицуулалт

Сургууль нь стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, оролцогч талуудын хэрэгцээг хангахуйц зохион байгуулалтын бүтэц, засаглал, эрх зүйн зохицуулалттай ажиллаж, үйл ажиллагааны чанарыг байнга сайжруулдаг байна. 

2.1 Засаглал

Сургууль, салбар, нэгжүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоо, шийдвэр гаргах эрх мэдэл, үүрэг хариуцлагын хуваарилалтыг  зохион байгуулах бүтэц нь стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн, оролцогч талуудын идэвхтэй оролцоонд тулгуурласан байна. 

2.2  Захиргаа

Сургуулийн захиргаа нь эрхэм зорилго, зорилгуудыг хэрэгжүүлэхэд өдөр тутмын үйл ажиллагааг чиглүүлж, дэмжлэг үзүүлнэ. Салбар, нэгжүүд нь багшлахуй, суралцахуйг дэмжин хамтран ажиллаж, оролцогч талуудын сэтгэл ханамжийг  дээшлүүлдэг байна.

2.3  Хамтын ажиллагаа

Эрхэм зорилго, чиг үүргийн хэрэгжилтийг дэмжих, сайжруулах чиглэлээр дотоод ба гадаад хамтын ажиллагааг тууштай хэрэгжүүлдэг байна.

2.4  Эрх зүйн зохицуулалт

Сургууль нь нэгж, хамт олон, хувь хүн бүрийн оюуны болон академик эрх чөлөөг хангасан, мэргэжлийн ёс зүй ба шинжлэх ухааны судалгаа, боловсролын үйл ажиллагааны нийтлэг хэм хэмжээнд тулгуурласан, сахилга хариуцлага, аюулгүй байдлын горимыг тогтоон тодорхойлсон эрх зүйн зохицуулалттай, мөн тодорхой хугацаанд нээлттэй хянан сайжруулдаг байна. 


ТӨЛӨВЛӨЛТ, ЧАНАРЫН БАТАЛГААЖИЛТЫГ ҮР ДҮНД СУУРИЛСАН СУРГАЛТЫН ДАРААХ ШАЛГУУРААР ТОДОРХОЙЛДОГ. Доорх холбоосоор орж танилцана уу!

1. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ

2. СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГҮҮД

3. СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

3.3. ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР


ХОЛБООТОЙ СЭДВҮҮД:

  1. Эрхэм зорилго, зорилт 
  2. Төлөвлөлт, чанарын баталгаажилт 
  3. Засаглал, эрх зүйн зохицуулалт 
  4. Хүний нөөц 
  5. Материаллаг болон технологийн нөхцөл 
  6. Сургалтын хөтөлбөр, шинэчлэл 
  7. Суралцагчдад чиглэсэн үйлчилгээ 
  8. Судалгаа, инноваци 
  9. Нийгэмд чиглэсэн үйлчилгээ 
  10. Үндэсний болон олон улсын хэмжээнд сургуулийн эзлэх байр суурь