Үр дүнд суурилсан инженер, технологийн хөтөлбөрт  зориулсан CDIO стандарт, арга зүй

Инженерүүд онолын  мэдлэгтэй,   олон талын ур чадвартай байх хэрэгцээтэй тул аль алийг нь зэрэг хөгжүүлж чадах боловсролын системийг бий болгох шаардлагатай болсон.

1-р зураг. Инженер технологийн боловсролын чиг хандлагад гарсан өөрчлөлт

CDIO стандарт, арга зүй

CDIO стандарт, арга зүй нь анх инженер, технологийн боловсролд зориулан гарсан хэдий ч 2019 оны 1-р сарын байдлаар дэлхийн 150 гаруй их, дээд сургууль зөвхөн инженер, технологи төдийгүй бусад олон салбар чиглэлийн хөтөлбөрүүдэд өргөн ашиглаж байна.

CDIO стандарт, арга зүй нь үндсэн 2 бүрэлдэхүүн хэсэгтэй.

  • CDIO үр дүнгийн жагсаалт буюу суралцахуйн жишиг үр дүн(CDIO Syllabus): Энэ нь урьдчилан тодорхойлсон жишиг суралцахуйн үр дүнгийн жагсаалт бөгөөд тухайн хөтөлбөрийн суралцахуйн үр дүн(PLO)-г тодорхойлох үндэс суурь болно.
  • CDIO стандартууд(CDIO Standards): Энэ нь үр дүнд суурилсан боловсролын хөтөлбөр боловсруулах, сургалтын орчинг бэлтгэх, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, сургагч багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, сургалтын явцын болон эцсийн үр дүнг үнэлэхэд чиглэсэн багц стандарт юм.

CDIO хөтөлбөрөөр төгсөгчдийн ялгарах шинжүүд

“Орчин үеийн, БАГААР АЖИЛЛАХ орчин нөхцөлд Сэтгэх-Зохиох-Бүтээх-Хэрэглэх ҮЙЛ ЯВЦЫН дагуу  нэмүү өртөг шингэсэн инженерийн бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, систем бий болгох ТҮВШНИЙ МЭДЛЭГ, УР ЧАДВАР эзэмшсэн байна” хэмээн тодорхойлсон байдаг.

2-р зураг. Боловсролын чиг хандлагад гарсан өөрчлөлт

CDIO стандарт, арга зүйтэй уялдаа бүхий боловсролын онол ба сургалтын арга зүй

д/д

Боловсролын онол, арга зүй

Тайлбар

1

Конструктив онол /Constructivism/

Суралцагч өөрийн одоогийн болон урьдын сурч мэдсэн зүйл, ойлголт дээрээ тулгуурлан шинэ санаа бодол, мэдлэгийг бий болгох идэвхитэй үйл

2

Бихевиорист онол

/Behaviorism/

Орчноос хүний зан үйлийг өдөөж буй өдөөгчийн үйлчилгээнээс түүнд үзүүлэх хариу үйлдэл шалтгаална гэж үздэг онол.

3

Асуудалд суурилсан суралцахуй

Оюутнуудын тухайн асуудлыг шийдэхийн тулд түүнтэй уялдаа холбоотой мэдээллийг хайн олж, дүн шинжилгээ хийн бүтээлч үйл ажиллагаа явуулдаг. Багшийн хувьд сургалтыг удирдан чиглүүлэх үүрэг гүйцэтгэхээс гадна шаардлагатай сургалтын материалаар хангана.

4

Төсөлд суурилсан суралцахуй

Төсөлд суурилсан сургалт нь оюутнуудны суурь онолын мэдлэг, багийн ажиллагаа, харилцааны болон шүүмжлэлтэй сэтгэлгээ, шинжлэн судлах гэх мэт ур чадваруудыг хөгжүүлэхэд чиглэх бөгөөд сургалтын үр дүнд тодорхой бүтээл, бүтээгдэхүүн бий болдог.

CDIO стандартууд

д/д

Стандартын нэр

Стандартын хамаарах чиглэл

1

Үзэл баримтлал

Нийлмэл сургалтын хөтөлбөр боловсруулалт

2

Суралцахуйн үр дүнгүүд

3

Нийлмэл сургалтын хөтөлбөр

4

Инженерийн удиртгал хичээл

Зохион бүтээх дадлага, төсөл ба сургалтын орчин

5

Зохион бүтээх, хэрэгжүүлэх дадлага

6

        Инженерийн ажлын байр, урлан

7

Олон талт суралцахуйн арга, туршлага

Суралцахуйн болон сургах арга зүй

8

Идэвхитэй суралцахуй

9

Багш нарын CDIO чадвар

Багш нарын заах арга зүйн болон мэргэжлийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх

10

Багш нарын заах арга зүйн ур чадвар

11

Сургалтын явцын үнэлгээ

Сургалтын явцын болон хөтөлбөрийн үнэлгээ

12

Хөтөлбөрийн үнэлгээ

CDIO стандарт ба PDCA цикл

CDIO стандарт, арга зүй ба ҮДСБ-ын конструктив алаймент загварын харилцан хамаарал

CDIO загварын жишиг суралцахуйн үр дүнгүүд (CDIO syllabus)

  1. Шинжлэх ухаан, салбар чиглэлийн мэдлэг,  сэтгэлгээ

                                                                          /х-түвшин:4 үр дүн/

            (Learning to know-Мэдлэг, сэтгэлгээ)

            1.1. Суурь шинжлэх ухааны мэдлэг  /хх-түвшин:19 үр дүн/

                        1.1.1..........................              /ххх-түвшин: 102 үр дүн/

                                    1.1.1.1....................     /хххх-түвшин: 438 үр дүн/

  1. Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, хандлага

            (Learning to be-Хандлага, ур чадвар)

  1. Хүмүүстэй харилцах, багаар ажиллах болон  харилцааны ур чадвар       

(Learning to live together-Хандлага, ур чадвар)

  1. Нийгэм болон байгууллагын хүрээнд шинийг сэтгэх, зохиох, бүтээх хэрэглэх ур чадвар(CDIO ур чадвар)

(Learning to do-Мэдлэг, хандлага, ур чадвар)

CDIO загварын жишиг суралцахуйн үр дүнгүүдийн хамаарал

CDIO загварын 2-р түвшний жишиг 19 суралцахуйн үр дүн