5. МАТЕРИАЛЛАГ БОЛОН ТЕХНОЛОГИЙН НӨХЦӨЛ.

БМИҮЗ Шалгуур 5. МАТЕРИАЛЛАГ БОЛОН ТЕХНОЛОГИЙН НӨӨЦ  

Сургууль нь эрхэм зорилго, зорилгуудаа амжилттай хэрэгжүүлэх материаллаг болон технологийн нөөцийг бүрдүүлэх, байнга шинэчлэх бодлого, зохицуулалттай байна.

5.1  Анги танхим, тоног төхөөрөмж,

Анги танхим, тоног төхөөрөмж нь сургалтын үйл ажиллагаанд хангалттай хүрэлцээтэй байх ба багшлахуй, суралцахуйн таатай орчинг бүрдүүлсэн байна. Сургалтын орчин нь эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны хэм хэмжээнд нийцсэн байна.

5.2  Лаборатори

Багш, суралцагсдын хэрэгцээнд нийцсэн сургалт, судалгааны лабораториудтай байна. Лабориаториуд нь суралцахуйн зорилтот үр дүнд хүрэх, сургалтын хөтөлбөр болон судалгааны ажлын гарц, үр дүн, чанарыг сайжруулах боломжийг бүрдүүлдэг байна. Сургууль нь лабораторийн үйл ажиллагааг хянан үнэлж, шаардлагатай үед шинэчилдэг байна. 

5.3  Мэдээлэл харилцааны технологийн систем

Сургууль нь сургалт, судалгаандаа тохирсон мэдээлэл харилцааны технологийн системтэй, хангалттай тооны программын лицензтэй, түүнийг ашиглах компьютер, тоног төхөөрөмжөөр хангагдсан байна. Суралцагч, багш, ажилтнууд тэдгээрийг ашиглах боломжоор хангагдсан байх ба бүх хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангасан нууцлал хамгаалалттай байна.

5.4  Номын сан

Номын санг байнга шинэчлэх бодлого, бүтэц, зохицуулалттай байх ба багш, ажилтан, суралцагчдын хэрэгцээнд нийцсэн сургалтын хэрэглэгдэхүүн, онлайн мэдээллийн сан бүрдүүлэх цахим болон дижитал технологийг хөгжүүлдэг байна. “Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага /MNS574:2007/-ыг хангасан байна. Сургалт, судалгаандаа олон улсын мэдээллийн сүлжээ, нээлттэй эх үүсвэрүүдийг ашигладаг байна.

5.5  Санхүүгийн чадавхи

Сургууль, нэгжүүд нь сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүрэлцээтэй, санхүүгийн нөөцийг олон эх үүсвэрээс бүрдүүлдэг байна. Санхүүгийн удирдлагын тогтолцоо нь үйл ажиллагааны төлөвлөгөөг системтэй хэрэгжүүлэхэд чиглэдэг байна. Санхүүгийн төлөвлөгөө нь тогтвортой байдлыг хангах, гэнэтийн үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх боломжтой байна. Сургуулийн үйл ажиллагааны бүх түвшинд санхүүгийн тайлан, мэдээллийн систем нь ил тод байх ба үндэсний стандартад нийцсэн байна.


МАТЕРИАЛЛАГ БОЛОН ТЕХНОЛОГИЙН НӨХЦӨЛИЙГ  ҮР ДҮНД СУУРИЛСАН СУРГАЛТЫН ДАРААХ ШАЛГУУРААР ТОДОРХОЙЛДОГ. Доорх холбоосоор орж танилцана уу!

3. СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

6. СУРГАЛТЫН ОРЧИН, НӨӨЦ


ХОЛБООТОЙ СЭДВҮҮД:

  1. Эрхэм зорилго, зорилт 
  2. Төлөвлөлт, чанарын баталгаажилт 
  3. Засаглал, эрх зүйн зохицуулалт 
  4. Хүний нөөц 
  5. Материаллаг болон технологийн нөхцөл 
  6. Сургалтын хөтөлбөр, шинэчлэл 
  7. Суралцагчдад чиглэсэн үйлчилгээ 
  8. Судалгаа, инноваци 
  9. Нийгэмд чиглэсэн үйлчилгээ 
  10. Үндэсний болон олон улсын хэмжээнд сургуулийн эзлэх байр суурь