4. МЭРГЭЖЛИЙН УДИРТГАЛ ХИЧЭЭЛ

Инженерийн удиртгал хичээл нь бүтээгдэхүүн, үйл ажиллагаа болон систем бий болгох чиглэлээр инженерийн дадлага олгохоос гадна хувь хүний, хувь хүн хоорондын харилцааны суурь чадваруудыг олгоход чиглэнэ.

Тодорхойлолт: Инженерийн удиртгал хичээл нь инженерийн дадлага олгоход чиглэгдэх бөгөөд ихэвчлэн хөтөлбөрийн эхний хэсэгт зайлшгүй судлахаар тусгагдсан байдаг. Энэ хичээлийн хүрээнд инженерийн үүрэг, даалгавар болон түүнийг гүйцэтгэхэд хэрэглэгдэх салбарын мэдлэгийг өргөн хүрээнд тодорхойлж өгдөг. Оюутнууд асуудал шийдвэрлэх, энгийн загвар гаргах дасгалуудыг гүйцэтгэх болон бие дааж, мөн багаар ажиллах замаар инженерийн дадлага олж авдаг. Цаашилбал энэ хичээлд хувь хүний болон хувь хүн хоорондын харилцааны талын мэдлэг чадвар, хандлага олгох агуулгыг багтааснаар энэ нь ахисан түвшинд бүтээгдэхүүн, үйл ажиллагаа болон систем бий болгох чиглэлээр инженерийн дадлагатай оюутан бэлтгэх үндэс суурь болдог. Тухайлбал, оюутан цөөн хүнтэй багт орж ажиллан тодорхой даалгаварууд гүйцэтгэснээр цаашид томоохон хөгжүүлэлтийн багт орж ажиллахад бэлтгэгдэнэ.
Үндэслэл: Инженерийн удиртгал хичээлийн агуулгыг холбогдох инженерийн салбарын хамгийн гол хэрэглээнд чиглүүлэх замаар оюутнуудын сонирхлыг төрүүлж, цаашид үр дүнтэй суралцах урам зоригтой болгодог. Оюутнууд ихэвчлэн ямар нэгэн шинэ зүйл бүтээх зорилгоор л инженерийн хөтөлбөрийг сонгодог бөгөөд инженерийн удиртгал хичээл нь тэдний энэ сонирхолийг тэтгэж өгдөг. Үүнээс гадна инженерийн удиртгал хичээл нь CDIO хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүдэд тодорхойлсон чадваруудыг эртнээс хөгжүүлэх боломж олгодог.


БИДНИЙ ТУРШЛАГА

МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД ДЭЭР ХАРЬЦУУЛСАН БАЙДАЛ / 2019 оны байдлаар/

 Доорх холбоосоор нэмэлт мэдээлэл авна уу!