9. БАГШИЙН CDIO ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ
Багшлах бүрэлдэхүүний хувь хүний болон хувь хүн хоорондын харилцааны болон бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, систем бий болгох чадваруудыг хөгжүүлэх үйл ажиллагаа.
Тодорхойлолт: CDIO хөтөлбөр нь стандарт 2-т тодорхойлсноор инженерийн чиглэлийн багшлах бүрэлдэхүүний хувь хүний болон хувь хүн хоорондын харилцааны чадвар болон бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, систем бий болгох чадваруудыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ. Эдгээр чадварууд нь инженерийн мэргэжлийн практик орчин нөхцөлд илүү сайн хөгждөг. Багшлах бүрэлдэхүүний хөгжлийн дүр төрх, хамрах хүрээ нь хөтөлбөрийн зорилго, эх үүсвэр, сургуулиас нь хамаарч өөр өөр байдаг. Багшлах бүрэлдэхүүний чадамжийг дээшлүүлэх үйл ажиллагаанд дараах жишээнүүд байж болно. Үүнд: Үйлдвэрлэлийн газар түр хугацаанд ажиллуулах, судалгаа шинжилгээ болон боловсролын төсөл дээр үйлдвэрийн газрын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллуулах, ажилд авах болон тушаал дэвшүүлэхэд инженерийн дадлага, туршлагыг нэг шалгуур үзүүлэлт болгох, мөн сургууль дээр мэргэжил дээшлүүлэх боломж бүрдүүлэх зэрэг болно.
Үндэслэл: Хэрэв инженерийн чиглэлийн багшлах бүрэлдэхүүн нь стандарт 3, 4, 5, 7-д үзүүлсэн хувь хүний болон хувь хүн хоорондын харилцааны чадвар болон бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, систем бий болгох чадваруудыг салбар чиглэлийн инженерийн мэдлэгтэй хамтад нь олгох зорилгоор хичээлүүдийг заах бол эдгээр агуулгыг хамарсан бүх талын мэдлэг, чадвартай баг бүрдсэн байх ёстой. Инженерийн салбарын профессорууд тус тусын салбарын суурь мэдлэг өндөртэй, судалгаа шинжилгээний ажилд мэргэшсэн байх ба зөвхөн үйлдвэрлэлийн болон бизнесийн хүрээнд хязгаарлагдмал хэмжээний практик, туршлагатай байж болно. Цаашилбал, технологийн хурдацтай шинэчлэл, инноваци нь багшлах бүрэлдэхүүнээс инженерийн чадвараа байнга тасралтгүй дээшлүүлэхийг шаардаж байдаг. Багшлах бүрэлдэхүүн өөрсдийн инженерийн чиглэлийн мэдлэг чадвараа байнга дээшлүүлснээр орчин цагийн инженерүүд болон оюутнуудад хувь хүний хувьд үлгэр жишээ, загвар болж чадна.
БИДНИЙ ТУРШЛАГА
МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД ДЭЭР ХАРЬЦУУЛСАН БАЙДАЛ / 2019 оны байдлаар/
Доорх холбоосоор нэмэлт мэдээлэл авна уу!