7. БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН

Эрдэм мэдлэг олгох хүчин зүйслийн эхэнд түүнийг олгогч багш,олон хүртэгч шавийн шүтээнт чанар ордгийг дорнын сэтгэлгээнд туйлын нягтаар боловсруулсан байдаг нь гэгээрүүлэхүйн барилдалгат ёсны үндэс болдог ажээ. Их дээд сургуулийн багш бол эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч. Их сургуулийн гол хүч, үнэ цэнэ – алтан фонд нь түүний багш нар гэж тодорхойлсон байдаг. Их дээд сургуулийн багш, түүний мэргэшлийн ур чадварт тавих шаардлага нь ерөнхий байдлаар “Их дээд сургуулийн багш нь онолын гүнзгий мэдлэгтэй; судалгааны болон заах арга зүй эзэмшсэн; сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хослуулан гүйцэтгэх чадвар, дадалтай; мэдлэг, чадвараа дээшлүүлэхийн төлөө байнга санаачлагатай ажилладаг; сургалт, судалгааны ажилдаа орчин бүхийн бүх л технологийн ололтыг ашигладаг, залуу үеийг сурган хүмүүжүүлэх, амьдрах ухаанд сургах үйлсэд чин сэтгэлээсээ ханддаг; оюуны өндөр чадамжтай, зөв төлөвшсөн, судлаачийн ёс зүйг эрхэмлэдэг эрдэмтэн байна” гэж бичигдсэн байдаг. Их сургуулийн олон талт үйл ажиллагаанд багш бүр л оролцдог тул түүний үйл ажиллагааны хүрээ, үүрэг чиглэл нь өргөн байдаг. 

"БАГШ НАРЫН ХУВЬ ХҮНИЙ БОЛОН СУРГАХ ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ"-тэй Эндээс танилцана уу!  

БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ CDIO-н дараах стандартуудаар тодорхойлдог тул доорх холбоосоор орж танилцана уу!

Ст.9: БАГШИЙН CDIO ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ

Ст.10: БАГШИЙН ЗААХ АРГА ЗҮЙН ЧАДАМЖИЙГ САЙЖРУУЛАХ


ХОЛБООТОЙ СЭДВҮҮД:

  1. Сургалтын хөтөлбөрийн зорилтууд 
  2. Суралцахуйн үр дүнгүүд 
  3. Сургалтын төлөвлөгөө 
  4. Сургах, суралцах арга зүй, Хүргэх хэлбэрүүд  
  5. Сургалтын хөтөлбөрийн үнэлгээ, сайжруулалт 
  6. Сургалтын орчин, нөөц 
  7. Багшлах бүрэлдэхүүн