1. ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Цогц чадамж/Мэдлэг, ур чадвар, хандлага төлөвшил/ бүхий мэргэжилтэн бэлтгэх зарчим нь тухайн боловсролын хөтөлбөрийн гол үзэл баримтлал болно.

Аливаа бүтээгдэхүүн, үйл ажиллагаа ба систем бий болгох үе шатуудыг илтгэн харуулдаг “ Сэтгэх-Зохиох-Бүтээх-Хэрэглэх” зарчмыг боловсролын үндсэн үзэл баримтлал болгон сонгох явдал.

Тодорхойлолт: CDIO стандарт арга зүй бүхий сургалтын хөтөлбөр нь боловсролын тохиромжтой үзэл баримтлал болж чаддаг “бүтээгдэхүүн, үйл ажиллагаа ба систем бий болгох үе шатууд”-ын зарчимд тулгуурладаг. “Сэтгэх-Зохиох-Бүтээх-Хэрэглэх” үйл ажиллагаа нь аливаа бүтээгдэхүүн, үйл ажиллагаа ба систем бий болгох үе шатуудыг бүхэлд нь төлөөлж чадах загвар юм.
“Сэтгэх” үе шат нь хэрэглэгчийн шаардлагыг тодорхойлох; технологи, аж ахуй эрхлэх стратеги ба зохицуулалтыг авч үзэх; ерөнхий зарчим, техникийн болон бизнес төлөвлөгөөг хөгжүүлэх зэрэг үйл ажиллагааг агуулдаг. “Зохиох” үе шат нь ерөнхийдээ загвар гаргахад чиглэх бөгөөд төлөвлөгөө, зураглал, алгоритмын дагуу хэрэгжүүлэх шатанд юу гарсан байх ёстой вэ гэдгийг тодорхойлж өгнө. “Бүтээх” үе шатанд тухайн гаргасан загварыг үйлдвэрлэх, кодчилох, турших ба хүчин төгөлдөр болгох гэсэн алхмуудаар бүтээгдэхүүн, үйл ажиллагаа эсвэл систем рүү хувиргана.
“Хэрэглэх” буюу эцсийн үе шат нь хэрэгжүүлсэн бүтээгдэхүүн эсвэл үйл ажиллагааны хувьд ашиглах, дахин хөгжүүлэх, эргэлтээс гаргах гэсэн шатлалаар төлөвлөсөн үр ашиг бий болгох үе шат юм.
Үндэслэл: CDIO хөтөлбөрөөр төгсөгчид нь орчин үеийн багаар ажиллах орчин нөхцөлд “Сэтгэх-Зохиох-Бүтээх-Хэрэглэх” зарчмаар нэмүү өртөг шингэсэн инженерийн бүтээгдэхүүн, үйл ажиллагаа ба систем бий болгох чадвартай байх ёстой. Тэд аливаа байгууллагад мэргэжлийн стандарт шаардлагын дагуу ажиллах, инженерийн үйл явцад оролцох, инженерийн бүтээгдэхүүн бий болгоход хувь нэмрээ оруулах чадвартай байх ёстой. Энэ нь инженерийн мэргэжлийн үндсэн мөн чанар юм.


БИДНИЙ ТУРШЛАГА

МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД ДЭЭР ХАРЬЦУУЛСАН БАЙДАЛ /2019 оны байдлаар/

 Доорх холбоосоор нэмэлт мэдээлэл авна уу!