4. СУРГАХ, СУРАЛЦАХ АРГА ЗҮЙ, ХҮРГЭХ ХЭЛБЭРҮҮД

Хосолсон сургалт: Хосолсон сургалт нь хувь хүний ур чадвар, харилцааны ур чадвар болон бүтээгдэхүүн, систем бий болгох ур чадвартай хамт нэгэн зэрэг онолын мэдлэг олгох сурганы арга юм.  Энэ арга нь онолын асуудалыг инженерийн мэргэжлийн асуудалтай хамт багтаана. Жишээ нь оюутнууд ямар нэг бүтээгдэхүүнд анализ шинжилгээ хийх, бүтээгдэхүүн зохион бүтээх, зохион бүтээгчийн нийгмийн хариуцлагыг ойлгуулах зэрэг сургалтыг нэг дасгалаар хийж болно. Үйлдвэрийн түнш, төгсөгчид болон бусад хамтрагчдаар ийм төрлийн жишиг дасгал удирдуулах боломж бүрдүүлнэ.  

1. "ХОСОЛСОН СУРГАЛТ ЯВУУЛАХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ"-тэй Эндээс танилцана уу! 

Сургалтын идэвхитэй аргууд: Сургалтын идэвхитэй аргууд нь оюутануудыг бодож сэтгэх болон  асуудал шийдэх үйл ажиллагаанд шууд татан оролцуулна. Багш мэдээлэлийг идэвхигүй байдлаар дамжуулах үед оюутанууд бага анхаарал хандуулдаг. Харин оюутанууд санаа бодлоо уралдуулах, түүнийгээ хэрэглэх, түүндээ анализ хийх, үнэлгээ хийх үйл ажиллагаанд илүү их анхаарал хандуулдаг.  Лекцэнд суурилсан хичээлүүд дээр оюутануудыг хооронд нь болон бага бүлгээр хичээлийн агуулгын талаар ярилцуулж санаа бодлыг нь солилцуулах, үндсэн ойлголтын талаар асуулт тавиж хэлэлцүүлэг хийлгэх, тодорхой жишээн дээр үзүүлж харуулах, юу сурч байгаа талаар оюутануудаас гэдрэг холболтоор асуулга авах зэрэг аргуудаар идэвхитэй сургалтыг явуулна.  Инженерийн мэргэжлийн практик үйл ажиллагаатай ижил төстэй ажлыг оюутануудаар хийлгэх (жишээ нь зохион бүтээх төсөл хийх, симуляци хийх, бодит байдалд судалгаа хийх) идэвхитэй сургалтыг туршилт хийж суралцах сургалт гэж үзнэ. 

2. "ИДЭВХИТЭЙ СУРГАЛТ ЯВУУЛАХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ"тэй Эндээс танилцана уу! 


СУРГАХ, СУРАЛЦАХ АРГА ЗҮЙ, ХҮРГЭХ ХЭЛБЭРҮҮДИЙГ CDIO-н дараах стандартуудаар тодорхойлдог тул доорх холбоосоор орж танилцана уу!

Ст.4:  МЭРГЭЖЛИЙН УДИРТГАЛ ХИЧЭЭЛ

Ст.5: ЗОХИОН БҮТЭЭХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ДАДЛАГУУД

Ст.7: ОЛОН ТАЛТ СУРГАЛТЫН АРГА, ТУРШЛАГУУД

Ст.8: ИДЭВХТЭЙ СУРАЛЦАХУЙ


ХОЛБООТОЙ СЭДВҮҮД:

  1. Сургалтын хөтөлбөрийн зорилтууд 
  2. Суралцахуйн үр дүнгүүд 
  3. Сургалтын төлөвлөгөө 
  4. Сургах, суралцах арга зүй, Хүргэх хэлбэрүүд 
  5. Сургалтын хөтөлбөрийн үнэлгээ, сайжруулалт 
  6. Сургалтын орчин, нөөц 
  7. Багшлах бүрэлдэхүүн