6. СУРГАЛТЫН ОРЧИН, НӨӨЦ
Сургалтын бодит орчин нь уламжлалт сургалтын байрнаас жишээ нь хичээлийн анги танхим, лекцийн заал, семинарын өрөөнөөс гадна инженерийн ажлын байр, лабораториудаас бүрдэнэ. Ажлын байр, лабораториуд нь бүтээгдэхүүн, систем бүтээх ур чадварын сургалтанд мөн онолын мэдлэг олгох сургалтанд нэгэн зэрэг дэмжлэг үзүүлнэ. Ажлын байр, лабораториуд нь оюутануудыг өөрсдийг нь сургалтанд шууд татан оролцуулах практик сургалтанд онцгой анхаарал хандуулна. Мөн оюутанууд бие биенээсээ суралцах, өөр олон багтай харьцах хамтын сургалт явуулах боломж олгоно. Шинэ ажлын байр бий болгох эсвэл байгаа лабораториудыг дахин шинэчлэх нь сургалтын хөтөлбөрийн цар хэмжээ, сургуулийн нөөц боломжоос хамаарна.
CDIO ажлын байр байгуулах арга зүйн зөвлөмжтэй эндээс танилцах боломжтой.
СУРГАЛТЫН ОРЧИН, НӨӨЦИЙГ CDIO-н дараах стандартуудаар тодорхойлдог тул доорх холбоосоор орж танилцана уу!
Ст.4 МЭРГЭЖЛИЙН УДИРТГАЛ ХИЧЭЭЛ
Ст.5 ЗОХИОН БҮТЭЭХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ДАДЛАГУУД
ХОЛБООТОЙ СЭДВҮҮД:
- Сургалтын хөтөлбөрийн зорилтууд
- Суралцахуйн үр дүнгүүд
- Сургалтын төлөвлөгөө
- Сургах, суралцах арга зүй, Хүргэх хэлбэрүүд
- Сургалтын хөтөлбөрийн үнэлгээ, сайжруулалт
- Сургалтын орчин, нөөц
- Багшлах бүрэлдэхүүн