10. БАГШИЙН ЗААХ АРГА ЗҮЙН ЧАДАМЖИЙГ САЙЖРУУЛАХ

Идэвхитэй сургалтын арга ба оюутны суралцах үйл явцад хийсэн үнэлгээг ашиглан олон талт сургалтын арга туршлага бий болгох замаар багшлах бүрэлдэхүүний чадамжийг дээшлүүлэх үйл ажиллагаа
Тодорхойлолт: CDIO хөтөлбөр нь олон талт сургалтын арга туршлага(стандарт 7), идэвхитэй суралцахуйн(стандарт 8) болон оюутны суралцах үйл явцын үнэлгээг (стандарт 11) тус тус ашиглан багшлах бүрэлдэхүүний чадамжийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Багшлах бүрэлдэхүүнийг хөгжүүлэх орчин нөхцөл ба хамрах хүрээ нь тухайн сургууль болон хөтөлбөрөөс хамаарч өөрчлөгдөж болно. Тухайлбал багшлах бүрэлдэхүүний чадамжийг дээшлүүлэх үйл ажиллагаанд дараах хэлбэрүүд байж болно. Үүнд: багш нарыг их сургуулийн хэмжээнд болон гадна зохион байгуулагдаж байгаа багшийг хөгжүүлэх хөтөлбөрт хамруулах, багш нар шинэ санаа, шилдэг туршлагаа харилцан солилцох форум зохион байгуулах, багш нарын ажлын гүйцэтгэлийн үр дүнг хянах, мөн үр дүнтэй заах аргыг түгээн дэлгэрүүлэх зэрэг үйл ажиллагаа байж болно.
Үндэслэл: Хэрэв багшлах бүрэлдэхүүн нь CDIO-ийн стандарт 7, 8, 11-д тодорхойлсон шинэ аргыг замуудыг ашиглан сургалт явуулахаар төлөвлөж байгаа бол тэдэнд эдгээр чадамжаа сайжруулах, хөгжүүлэх боломжийг олгох хэрэгтэй. Олонхи их сургуульд багшлах бүрэлдэхүүнээ хөгжүүлэх хөтөлбөр, үйлчилгээнүүд байдаг бөгөөд энэ нь CDIO хөтөлбөр хэрэгжүүлж байгаа багшлах бүрэлдэхүүний хувьд хүсэн хүлээсэн ажлуудын нэг байх болно. Үүнээс гадна тухайн CDIO хөтөлбөр нь багшлах бүрэлдэхүүний заах, суралцах, үнэлэх аргыг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж байгаа бол эдгээр чиглэлд багшлах бүрэлдэхүүнийг хөгжүүлэхэд хүрэлцэхүйц нөөц, боломжийг бүрдүүлсэн байх ёстой.


БИДНИЙ ТУРШЛАГА

МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД ДЭЭР ХАРЬЦУУЛСАН БАЙДАЛ / 2019 оны байдлаар/

 Доорх холбоосоор нэмэлт мэдээлэл авна уу!