5. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭ, САЙЖРУУЛАЛТ
Сургалтын төлөвлөгөө ба сургалтын хөтөлбөрийн талаар шийдвэр гаргах болон шүүн үзэхэд хэрэгцээтэй мэдээллийг тодорхойлох, олж авах, хангах үйл явцыг үнэлгээ гэнэ. /Source: Kemmis, 1989, p.117/ Олон улсын их сургуулиудын жишгээс харахад сургалтын үйл ажиллагааны үнэлгээг “Еvaluation”, “Аssessment” гэсэн үгээр илэрхийлж байна. Еvaluation – үнэлгээ нь хөтөлбөрт ерөнхий үнэлгээ өгөх, чанарын баталгаа хийхэд ашигладаг бол Аssessment – үнэлгээг суралцах үйл ажиллагааны чадамж, хувь хүний харьцаа, бие даах болон багаар ажиллах ур чадвар, суралцаж буй салбарын мэдлэгийг онол болон хэрэглээний түвшинд бүрэн эзэмшсэн зэрэгт ашиглаж байна.
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭ, САЙЖРУУЛАЛТЫГ CDIO-н дараах стандартуудаар тодорхойлдог тул доорх холбоосоор орж танилцана уу!
Ст.11: СУРГАЛТЫН ЯВЦЫН ҮНЭЛГЭЭ
Ст.12: ХӨТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭ
ХОЛБООТОЙ СЭДВҮҮД:
- Сургалтын хөтөлбөрийн зорилтууд
- Суралцахуйн үр дүнгүүд
- Сургалтын төлөвлөгөө
- Сургах, суралцах арга зүй, Хүргэх хэлбэрүүд
- Сургалтын хөтөлбөрийн үнэлгээ, сайжруулалт
- Сургалтын орчин, нөөц
- Багшлах бүрэлдэхүүн