2. СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГҮҮД
Суралцахуйн үр дүнгүүдийн хамаарал

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзэх! 
ХОЛБООТОЙ СЭДВҮҮД:
- Сургалтын хөтөлбөрийн зорилтууд

- Суралцахуйн үр дүнгүүд
- Сургалтын төлөвлөгөө

- Сургах, суралцах арга зүй, Хүргэх хэлбэрүүд

- Сургалтын хөтөлбөрийн үнэлгээ, сайжруулалт

- Сургалтын орчин, нөөц

- Багшлах бүрэлдэхүүн

БИДНИЙ ТУРШЛАГА
ШУТИС-ийн ЦХИТ хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд
|
д/д |
Суралцахуйн үр дүнгүүд |
|
A.1 |
Математик, физик,бусад шинжлэх ухааны мэдлэг эзэмшиж, инженер технологийн чиглэлийн асуудлуудыг шийдэхэд хэрэглэх(Apply) |
|
A.2 |
Цахилгаан хэлхээ, электроник, програмчлал, цахилгаан соронзон долгион, компьютерийн сүлжээний онолын суурь мэдлэг эзэмшиж, инженер технологийн асуудлуудыг шийдэхэд хэрэглэх(Apply) |
|
A.3 |
Харилцаа холбооны инженер технологийн ахисан түвшний суурь мэдлэг, орчин үеийн програм хангамж, хэрэгсэлүүдийг эзэмшиж, өргөн хүрээнд тодорхойлогдох инженерийн технологийн үйл ажиллагаанд хэрэглэх(Apply) |
|
B.1 |
Инженер технологийн чиглэлийн аливаа асуудлыг тодорхойлох, шинжлэх, шийдвэрлэх (Identify, Analyze and Solve) |
|
B.2 |
Хэмжилт хийх(Execute); судалгаа, туршилт явуулах, дүн шинжилгээ хийх, боловсруулах(Conduct, Analyze, Interpret); туршилтын үр дүнг хэрэглэх(Apply) |
|
B.3 |
Системтэй сэтгэн бодох үйл ажиллагааг хэрэглэх(Apply) |
|
B.4 |
Бүтээлч ба шүүмжит сэтгэлгээ, байнга суралцах, цаг хугацааг төлөвлөх зэрэг хувь хүний ур чадвар, хандлагуудыг хэрэглэх, үлгэрлэн харуулах (Apply and demonstrate) |
|
B.5 |
Мэргэжлийн ёс зүй, шударга зарчимч байдал, үүрэг хариуцлагаа ухамсарлан ойлгох, үлгэрлэн харуулах(Understanding and demonstrate) |
|
C.1 |
Багийн гишүүн эсвэл удирдагчаар үр бүтээлтэй ажиллах(Function) |
|
C.2 |
Техникийн болон техникийн бус орчинд бичгийн, ярианы зэрэг харилцааны хэлбэрүүдийг хэрэглэх(apply), техникийн чиглэлийн зохиол бүтээлийг зөв сонгох, ашиглах(identify and use) |
|
C.3 |
Техникийн түвшинд Англи хэлээр харилцах чадвараа харуулах(Demonstrate) |
|
D.1 |
Аливаа инженерийн технологийн шийдлийн нийгэм, байгаль орчин, байгууллага, бизнесийн хүрээнд үзүүлэх үр нөлөө, ач холбогдлыг тайлбарлах, дүн шинжилгээ хийх(Explain, Analyze) |
|
D.2 |
Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн аливаа бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааны, шийдэл гаргах,загварчлан зохиомжлох үе шатуудыг гүйцэтгэх (Execute) |
|
D.3 |
Бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, ажиллуулах үе шатуудыг гүйцэтгэх (Execute) |