12. ХӨТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭ
CDIO-ийн 12 стандартын дагуу тухайн хөтөлбөрийг үнэлэх, үнэлгээний үр дүнд үндэслэн хөтөлбөрийг тасралтгүй сайжруулах зорилгоор оюутан, багшлах бүрэлдэхүүн, бусад ажил олгогчидтой эргэх холбоог бий болгох систем.
Тодорхойлолт: Хөтөлбөрийн үнэлгээ гэдэг нь хөтөлбөрийн ерөнхий үнэ цэнийг харуулсан үзүүлэлт бөгөөд тухайн хөтөлбөр хэтийн зорилгодоо хүрэх явцад хэрхэн ахиц дэвшил гарч байгааг нотлон харуулна. CDIO хөтөлбөр нь 12 стандартын дагуу үнэлэгдсэн байх ёстой. Нийт хөтөлбөрийн үнэ цэнийг илэрхийлэх нотолгоо нь хичээлийн үнэлгээ, сургагч багшийн санаа бодол, элсэлчдийн болон төгсөлтийн ярилцлага, хөндлөнгөөс хийсэн үнэлгээний тайлан, мөн төгсөгчдийн болон ажил олгогчдын дагалдах судалгаа зэргээр бий болно. Эдгээр үнэлгээний үр дүнг сургагч багш, оюутан, хөтөлбөрийн удирдлага, төгсөгчид болон гол гол ажил олгогч талуудад тогтмол эргэж тайлагнаж байх ёстой. Ийм эргэх холбоо нь тухайн хөтөлбөрийг тасралтгүй сайжруулах шийдвэр болон төлөвлөгөө гаргах үндэс суурь болно.
Үндэслэл: Хөтөлбөрийн үнэлгээний гүйцэтгэх гол үүрэг нь тухайн хөтөлбөр хэтийн зорилгодоо хүрснээр хэр үр нөлөөтэй, өгөөжтэй болохыг тодорхойлж өгнө. Хөтөлбөрийн үнэлгээний явцад цуглуулсан нотлох баримтууд нь тухайн хөтөлбөрийг тасралтгүй сайжруулах үндэс суурь байдлаар ашиглагдана. Жишээ нь: төгсөлтийн ярилцлагаар оюутнуудын дийлэнх нь сургалтын зарим үр дүнд хүрээгүй гэж үзэж байвал үүний гол учир шалтгааныг тогтоох, цаашид сайжруулах зорилгоор төлөвлөгөөг гарган ажиллаж болно. Үүнээс гадна олонхи хөндлөнгийн үнэлгээний болон магадлан итгэмжлэлийн байгууллагууд тухайн хөтөлбөрт хийсэн үнэлгээг шаарддаг бөгөөд CDIO хөтөлбөрийн үнэлгээг энэ зорилгоор ашиглаж болно.
БИДНИЙ ТУРШЛАГА
МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД ДЭЭР ХАРЬЦУУЛСАН БАЙДАЛ / 2019 оны байдлаар/
Доорх холбоосоор нэмэлт мэдээлэл авна уу!