3.1. СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БҮТЭЦ, КРЕДИТ ЦАГ ХУВААРИЛАЛТ

Сургалтын төлөвлөгөөг хэрхэн боловсруулах нь тухайн сургалтын байгууллагын онцлогоос хамааран өөр өөр байх боломжтой. Монгол улсын хэмжээнд нийтлэг мөрдөх журам бий болов ч тухайн хөтөлбөрийн агуулгын нэгтгэлийг хэрхэн зохион байгуулах нь Сургалтын төлөвлөгөөг боловсруулах, батлах, хянах нэгжүүдийн бүрэн эрх, үүрэг билээ. 

Суралцахуйн үр дүнгүүдийг таньж мэдэн тогтоосны дараа тухайн ур чадваруудыг хэдэн жилд хэрхэн хувиарлан цогц ур чадвар бий болгох вэ гэдэг нь Сургалтын төлөвлөгөөний бүтэц, кредит цаг хуваарилах, нийлмэл сургалтын үйл ажиллагааг зохиомжлох үндсэн асуудал юм. Сургалтын хөтөлбөр бүр SMART зарчмыг баримтлах шаардлагатай.. 

Сургалтын хөтөлбөрөөр оюутанд хувь хүний болон харилцааны хандлага, ур чадвар эзэмшүүлэхэд онцгой анхаарах ёстой. Уламжлалт хөтөлбөрт энэ асуудлын төдийлэн анхаардаггүй буюу хөтөлбөрт байгаа нийгэм, хүмүүнлэгийн чиглэлийн цөөн хичээлээр олгох ёстой гэж үзсээр ирсэн. Тэгвэл нийлмэл сургалтын хөтөлбөрийн хувьд оюутан суралцах хугацаандаа мэргэжлийн хичээлээр дамжуулан эдгээр  ур чадвар, хандлагаа хөгжүүлэх боломж бүрдсэн байх ёстой. Доорх зурагт үзүүлсэн хараар будагдсан хэсэг нь шинжлэх ухааны мэдлэгийг, ташуу шугамтай хэсэг нь мэргэжлийн  ур чадвар, хандлагыг илэрхийлнэ. Суралцах хугацаа зүүнээс баруун тийш үргэлжлэнэ гэж үзвэл оюутанд мэдлэг, ур чадвар, хандлагыг хамтад нь эзэмшүүлэх 3 хувилбар байж болно.

Доор тодорхой нэгэн ур чадварыг танин мэдэхүйн өндөр түвшинд шилжүүлэн суралцуулах бүдүүвч схем харагдаж байна.


Дэлгэрүүлж үзэх сэдвүүд:

3.1. Сургалтын төлөвлөгөөний бүтэц, кредит цаг хуваарилалт 

3.2. Сургалтын төлөвлөгөөний хичээл, суралцахуйн үр дүнгүүд  хоорондох матриц 

3.3. Хичээлийн хөтөлбөр 

 3. СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ рүү буцах 


Монгол улсын хувьд "ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗЭРЭГ ОЛГОХ СУРГАЛТАД БАГЦ ЦАГИЙГ ХЭРЭГЛЭХ, СУРАЛЦАГЧДЫН МЭДЛЭГ, ЧАДВАРЫГ ДҮГНЭХЭД БАРИМТЛАХ ЖУРАМ"-ын  (хавсралтыг эндээс үзнэ үү! ) дагуу кредит цаг хуваарилдаг. Мөн Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тухай (хавсралтыг эндээс үзнэ үү) БСШУЯ-ны сайдын тушаалыг баримталж байна.

"ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ НЬ: Сургалтын үйл явц, шалгалт үнэлгээг сурахуйн зорилтот үр дүнтэй уялдуулах нь" судалгааны материалтай эндээс танилцах боломжтой.