1. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ
Хөтөлбөрийн үр дүнгүүдийн шаталсан загварыг доорх байдлаар үзүүлэв. шний
Сургалтын хөтөлбөрийн зорилт нь дээрх зургийн дагуу дээрээсээ доош хамааралтайгаар зохиомжлогдоно. Үүнд, юуны түрүүнд алсын хараа, эрхэм зорилгоос эхлэн Хөтөлбөрийн зорилго, зорилтууд болох 10-15 жилийн урт хугацааны үр дүнгүүдээс эхлэн улмаар богино хугацааны буюу 4-5 жилийн зорилт болох Хөтөлбөрийн сургалтын үр дүнгүүдийг тодорхойлсноор Хичээл бүрийн сургалтын үр дүнгүүдийг тодорхойлох хэрэгтэй болно.
PAI, PEO ба PLO, CLO
Хөтөлбөрийн зорилго, зорилтууд (PAI- Program Aims, PEO- Program Educational Objectives) Төгссөнөөс хойш хэдэн жилийн дараа– (4-5) хэрэг болох зорилго, зорилтууд буюу төгсөгч төгссөний дараах хэдэн жилд ямар ур чадвартай болсон байхыг төсөөлөн харуулсан тодорхойлолт, ур чадварууд юм.
Хөтөлбөрийн сургалтын үр дүнгүүд (PLO-Program Learning Outcome) нь Сургалтын үр дүнгүүд буюу Оюутан яг төгсөх үедээ юу мэддэг, юу хийж чаддаг болсон байхыг илэрхийлэх үзүүлэлтүүд юм.
Хичээлийн сургалтын үр дүнгүүд (CLO-Course Learning Outcome) нь Тухайн хичээлийг судалж дуусах үед оюутан юу мэддэг, юу хийж чаддаг болохыг харуулах үзүүлэлтүүд юм.
1. Алсын хараа, эрхэм зорилго.
Дээд бололвсролын сургалтын байгууллагууд өөрсдийн стратеги төлөвлөлтөнд Алсын хараа, эрхэм зорилгоо баталсан байдаг. Доор 3 жишээ орууллаа.
1. МУИС-ын хувьд: МУИС-ийг 2016-2024 онд хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөнд Алсын хараагаа “МУИС-ийн алсын хараа нь дэлхийн түвшний их сургууль болоход оршино. Үүний дүнд 2024 онд МУИС нь чөлөөт мэдлэг буюу либерал арт уламжлалд суурилсан, бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх байр суурьтай судалгааны их сургууль болж улмаар Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд багтаж орно.” хэмээн тодорхойлон, энэхүү зорилгод хүрэх, стратегийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон ажиллаж байна.
2. ШУТИС-ын хувьд: ШУТИС-2030 мастер төлөвлөгөөндөө. Алсын хараа (хүсэл тэмүүлэл): “ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДЭХ ОЮУНЫ ҮНЭ ЦЭНИЙГ БҮТЭЭНЭ.” Эрхэм зорилго (оршин байхын мөн чанар): “Эх орны хөгжлийн гарцыг тодорхойлох хүн-байгальд ээлтэй шинжлэх ухаан, технологийн мэдлэг, инновацийг бүтээх авъяас чадварын төвлөрөл байна.” Үнэт зүйлс: ШУТИС-ийн хамт олон (багш, судлаач, ажилтан, суралцагч, төгсөгч нар) бид эрхэм зорилгоо биелүүлэхийн тулд өөр өөрийн үүрэгт ажлаа гүйцэтгэхдээ, мөн өөр хоорондоо үүсэх бүх төрлийн харилцаанд дараах үнэт зүйлсийг баримтлан, дагаж мөрдөнө. Үүнд: Шилдэг гүйцэтгэл (Excellence) Бид бүтээлч сэтгэлгээ, ур чадварт тулгуурлаж, тогтсон стандартаас давсан шилдэг үр дүнгээр манлайлна. Уламжлал (Tradition) Бид өнгөрсөн, одоо, ирээдүйн залгамж холбоог дээдэлсэн шинэчлэлийн эрэлхийлэгч байна. Тэмүүлэл (Inspiration) Бид хүсэл тэмүүлэл, эрхэм зорилгоо биелүүлэхийн төлөө тасралтгүй урагшилна. Инноваци (Innovation) Бид шинийг санаачлагч, оюуны бүтээлийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэгч, энтрепренёр хамт олон байна. Сайн-хүмүүнлэг засаглал (Humane governance) Бид аливаад хүмүүнлэг энэрэнгүй сэтгэлээр хандаж, сайн засаглалын зарчмыг баримтална.
3. ХААИС-ын хувьд:
Байгууллагын алсын хараа, эрхэм зорилгод тулгуурлан Тэнхим, нэгжийн стратеги, төлөвлөгөө батлагдсан байдаг бөгөөд энэ нь байгууллагын онцлогт салбар нэгжийн хувьд мэргэжлийн салбарын оролцоог харгалзан үзэх үндэслэл болно.
2. Хөтөлбөрийн зорилго, зорилтууд.
Хөтөлбөрийн зорилго зорилтуудыг тогтоохын өмнө доорх асуултанд хариулт өгөх хэрэгтэй болно.
- Их сургууль төгсөхдөө оюутны эзэмшсэн байвал зохих мэдлэг, ур чадварууд, хандлагын багц гэж юу байх вэ? Энэ нь ямар түвшинд (бакалаврын/ магистрын) байх вэ? Тухайн хөтөлбөрийн чиглэлийн уламжлалт инженерийн/менежерийн/мэргэжлийн мэдлэг дээр нэмэгдэх ур чадварууд юу вэ?
- Оюутнуудад эдгээр ур чадваруудыг илүү сайн эзэмшүүлэхийн тулд хэрхэн ажиллах вэ? Боломжит оюутан болон багшийн цаг, санхүүжилт болон бусад эх үүсвэр дотор хэрхэн зохицуулах вэ?
Дээрх 2 асуултанд хариулахын тулд дараах аргыг хэрэглэх боломжтой.
2.1. Макро түвшний шинжилгээ хийж ирээдүйд шаардлагатай ур чадварын хэрэгцээг тодорхойлох.
Төгсөх оюутныг хүлээж байгаа боловсролын ирээдүйг таамаглан 4-5 жилээр болон 5-10 жилээр ямар өөрчлөлт гарах талаар судалгаа хийх хэрэгтэй.
Юуны өмнө STEEP (Social-Technological-Economical-Environmental-Political) макро түвшиний чиг хандлагын шинжилгээг хийх хэрэгтэй. Доор STEEP шинжилгээний жишээг харууллаа.
Social and demographic- НИЙГМИЙН ХАНДЛАГА – ШИНЭ СУРГАЛТ Нийтийн цахим хэрэгсэлийг чөлөөтэй хэрэглэдэг, интернет сүлжээгээр хоорондоо харьцдаг, мэдээлэлээ хуваалцах чадвартай, өөрсдийн гэсэн дадлага туршлагатай шинэ үеийнхэн ирж байна. Энэ шинэ үйл явц боловсролын байгууллагуудыг сургах, суралцах аргадаа шинээр хандахад хүргэж байна.
Technology-TEХНОЛОГИЙН ХАНДЛАГА – ИНТЕРНЕТ СЭТГЭЛГЭЭ оюутны суралцах, харилцах, ажиллах, амьдрах арга замыг өөрчилж байна. Энэ нь оюутнуудад хаанаас ч, хэзээ ч, ямар ч төхөөрөмжөөс мэдээлэлд хүрэх боломжийг олгож байна. Дижитал шилжилтийн үе ирлээ. Боловсролын байгууллагууд оюутнуудыг идэвхитэй сургалтанд илүү ихээр татан оролцуулах өөр арга замыг эрэлхийлэх шаардлагатай болсон.
Economy-ЭДИЙН ЗАСГИЙН ХАНДЛАГА – Олон улсын эдийн засаг хоорондоо хамааралтай болсноор ДАЯАРЧЛАЛ бий боллоо. Бизнес хил хязгааргүй, Өрсөлдөөнд саад байхгүй болсон. Крипто-валют хэмээх ойлголт улам түгээмэл хэрэглээ болох хандлагатай байна. Авъяас чадвар илүү их шаардагдах болов. Олон улс орны соёлыг ойлгох сэтгэлгээ, гадаад хэлний чадвар чухал болсон.
Environment and nature- ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ХАНДЛАГА – ДЭЛХИЙ НИЙТИЙН ДУЛААРАЛ болон цаг агаарын өөрчлөлт олон ноцтой үр дагаварыг авчирч байна. Тогтвортой хөгжил, ухаалаг хэрэглээг бий болгох түлхүүр нь боловсрол юм.
Political and legal- УЛС ТӨРИЙН ХАНДЛАГА – ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ГЭСЭН ИРГЭДИЙН ӨСӨН БУЙ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЛЭЛ төр засгийн үйлдлийг илүү ил тод болгох, хариуцлагатай байхыг шаардаж байна. Боловсрол идэвхитэй иргэдийг бий болгоно.
2.2. Салбар хоорондын мэргэжлийн хамаарлын тогтоох. ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн Мехатроникийн хөтөлбөрийг боловсруулахад ашигласан шинжлэх ухааны салбарын хамаарлын схемийг оруулав.
2.3. Ирээдүйн төгсөгчдийн онцлог шинжүүдийг тодорхойлох
Доорх дасгалыг гүйцэтгэснээр ирээдүйн бодит байдалд хариу үйлдэл үзүүлэх чадвартай ирээдүйд бэлтгэгдсэн төгсөгчдөд шаардлагатай онцлог шинжийг тухайн хөтөлбөр дээр төсөөлөн бий болгох юм.
ОРОЛТУУД: Ирээдүйн ажил, чадамжууд, боломжууд, сорилтуудын тухай чиний төсөөлөл ба STEEP анализаас гарсан чухал үр дүнгүүд. Сонгосон хөтөлбөр, хичээл, сургалтын үйл ажиллагааны дэлгэрэнгүй материал (зорилго, зорилтууд, хичээлийн хөтөлбөр, сургалтын үйл ажиллагаа, үнэлгээ гэх мэт)
ҮНЭЛГЭЭНИЙ АСУУЛТУУД
- ИРЭЭДҮЙН АЛБАН ТУШААЛ: Оюутнууддаа ирээдүйд ямар төрлийн мэргэжил сонгохыг санал болгох вэ?
- МЭРГЭЖЛИЙН БЭЛТГЭЛ: Оюутнуудаа ирээдүйн ажил, боломжуудад нийцүүлэн хэрхэн сайн бэлтгэх вэ?
- ЧАДАМЖУУД: Оюутнууд мэргэжлийн хөтөлбөр, хичээл, сургалтын үйл ажиллагаанаас аль чухал онцлог шинжүүд(Бодох: сэтгэн бодох чадварууд/Thinking - cognitive realm/-ийн хувьд 2 сургалтын үр дүнг тодорхойл! Мэдрэх: хандлага/төлөвшил/Feeling - affective realm/ дээр 2 сургалтын үр дүнг тодорхойл!; Хийх: Чадвар /Do- Psychomotor realm/ дээр 2 сургалтын үр дүнг тодорхойл!)-ийг илүү сайн эзэмших вэ?
“Их сургуулийн хөгжлийн бодлого, стратеги” хэлэлцүүлэгт Их дээд сургуулийн хөгжлийг тодорхойлсон саналыг Эндээс үзэх Эндээс Европын холбооны International Tuning Academy-с гаргасан ур чадварын тухай мэдээлэлтэй танилцах.
ХОЛБООТОЙ СЭДВҮҮД:
- Сургалтын хөтөлбөрийн зорилтууд
- Суралцахуйн үр дүнгүүд
- Сургалтын төлөвлөгөө
- Сургах, суралцах арга зүй, Хүргэх хэлбэрүүд
- Сургалтын хөтөлбөрийн үнэлгээ, сайжруулалт
- Сургалтын орчин, нөөц
- Багшлах бүрэлдэхүүн
БИДНИЙ ТУРШЛАГА
1. "ХӨТӨЛБӨРИЙН БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД ТОДОРХОЙЛОХ АРГА ЗҮЙ" гарын авлагыг Эндээс татах
2. МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД ДЭЭР ХАРЬЦУУЛСАН БАЙДАЛ
Дээрх ур чадваруудыг харьцуулан үзэж ярилцсанаар Ирээдүйн төгсөгчийн онцлог шинжийг тодорхойлох боломжтой болно. Доор Маркетингийн менежер хөтөлбөрийн хувьд гаргасан загварыг оруулав.
Эндээс CDIO ур чадваруудын загвар татаж авах.