Үйлдвэрлэлийн дизайн хөтөлбөрийг нийтлэг арга зүйгээр боловсруулсан жишээ

Дизайны хөтөлбөрийн нийтлэг ёс зүй PEO

Байгаль орчинд ээлтэй, эх дэлхийгээ хайрлан хамгаалах -Дэлхийн хэмжээний ёс зүй,
Хүний нийгмийн гишүүн бүрийн болон хамт олны хэрэгцээ шаардлагыг бүрэн дүүрэн хангах -Нийгмийн ёс зүй,
Дэлхийн даяарчлалыг үл харгалзан уламжлалт соёлын олон төрөл зүйлийг дэмжиж хөгжүүлэх -Соёлын ёс зүй,
Бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл хэлбэрүүдийн шинж чанарыг хоорондын уялдаа холбоотойгоор дүгнэж, хэтийн төлөвийг тооцсон, тодорхой утга санааг илэрхийлэх, Гоо зүйн ёс зүйг эрхэмлэх бөгөөд онол, дадал, чадамжийн цогц бүтцэд суурилсан сургалтын үзэл баримтлалтай байна.

Үйлдвэрлэлийн дизайн хөтөлбөрийн сургалтын зорилт: PLO

Хүмүүнлэг, байгалийн ухааны суурь мэдлэг эзэмшсэн, зураглах ур чадвартай,
Судалгаа-шинэ санаа-загварчлал-гүйцэтгэл гэсэн зүй тогтлоор дизайны бүтээлч үйл ажиллагааг гүйцэтгэх чадвартай,
Мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай, оюуны өмчийг хүндэтгэдэг өөрийгөө хөгжүүлэх, харилцааны ур чадвартай, манлайлах болон багаар ажиллах  чадвартай,
Үйлдвэрлэл ба бизнесийн хүрээнд системтэйгээр сэтгэн бодох, төлөвлөх, үйл ажиллагаанд оруулж бодит биелэл болгох чадвартай  боловсон хүчин бэлдэнэ.

ҮДСБ-ын хөтөлбөрт зориулсан жишиг суралцахуйн үр дүнг Дизайны чиглэлийн хөтөлбөрт тохируулан өөрчилсөн жишээ (2-р түвшин)

Үйлдвэрлэлийн дизайны хөтөлбөрт тохируулан 12 шалгуурыг өөрчилсөн жишээ (1)