7. ОЛОН ТАЛТ СУРГАЛТЫН АРГА, ТУРШЛАГУУД
Олон талын чадвар олгох сургалтын арга туршлагууд нь тухайн салбар чиглэлийн мэдлэгийг баталгаажуулахаас гадна хувь хүн, хувь хүн хоорондын харилцааны болон бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, систем бий болгох чадваруудыг хөгжүүлэхэд чиглэгдэнэ.
Тодорхойлолт: Олон талын чадвар олгох сургалтын арга туршлага нь сурган заах арга зүйн нэг хэлбэр бөгөөд тухайн салбарын мэдлэгийг хувь хүний, хувь хүн хоорондын харилцааны болон бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, систем бий болгох чадваруудтай хослуулан олгоход чиглэгддэг. Эдгээр нь тухайн салбарын чиглэлийн асуудалтай хамт орших мэргэжлийн инженерийн чиглэлийн асуудлуудыг өөртөө багтаасан байдаг. Тухайлбал, оюутнууд бүтээгдэхүүний дүн шинжилгээ, бүтээгдэхүүн зохион бүтээх, бүтээгдэхүүн зохион бүтээгчийн нийгмийн хариуцлага зэргийг бүгдийг нь нэг дасгал, сургуулилтаар авч үзэж болно. Үйлдвэрийн түншүүд, төгсөгчдийн холбоо болон бусад гол гол ажил олгогчид суралцагчдад иймэрхүү төрлийн дасгал, сургуулилт хийх боломж олгодог.
Үндэслэл: Стандарт 2 ба 3-т тус бүр үзүүлсэн суралцахуйн үр дүнгүүд ба сургалтын хөтөлбөр нь оюутны суралцах хугацаанд хослуулан ашиглах боломжтой тохирсон сургалтын арга зүй байгаа тохиолдолд л бүрэн хэрэгжих боломжтой. Цаашилбал, оюутнууд багшлах бүрэлдэхүүнийг мэргэшсэн инженерийн үндсэн загвар гэж үзэж улмаар салбарын мэдлэг, хувь хүний, хувь хүн хоорондын харилцааны чадвар болон бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, систем бий болгох чадвар олгох гол хүмүүс хэмээн хүлээн зөвшөөрөх нь чухал юм. Олон талын чадвар олгох сургалтын арга туршлагатай багшлах бүрэлдэхүүн нь оюутнууд салбарын чиглэлийн мэдлэгээ инженерийн практикт хэрэглэхэд тусалж чадахаас гадна тэднийг инженерийн мэргэжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн илүү сайн бэлтгэж чадна.
БИДНИЙ ТУРШЛАГА
МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД ДЭЭР ХАРЬЦУУЛСАН БАЙДАЛ / 2019 оны байдлаар/
Доорх холбоосоор нэмэлт мэдээлэл авна уу!