2. СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГҮҮД

Хөтөлбөрийн боловсролын зорилго, зорилттой уялдсан, хөтөлбөрт оролцогч талуудаар хянагдан баталгаажсан хувь хүн, хувь хүн хоорондын харилцаа болон бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, систем бий болгох чадваруудаас гадна тухайн хөтөлбөрийн салбар чиглэлийн мэдлэгийг агуулсан тусгайлсан, дэлгэрэнгүй суралцахуйн үр дүнгүүд

Тодорхойлолт: Мэдлэг, чадвар, хандлага нь инженерийн боловсролын суралцахуйн үр дүн бөгөөд суралцахуйн үр дүнгүүд гэсэн томъёоллоор CDIO загварт тусгагдсан байдаг. Эдгээр суралцахуйн үр дүнгүүд нь оюутнууд юу мэдсэн байх, цаашлаад тухайн инженерийн хөтөлбөрөөр суралцаад юу чаддаг болсон байх ёстойг дэлгэрэнгүй тодорхойлж өгнө. 

CDIO загварт салбарын чиглэлийн техник, технологийн мэдлэг олгох суралцахуйн үр дүнгүүдээс гадна (Хэсэг 1) хувь хүн, хувь хүн хоорондын харилцаа болон бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, систем бий болгох чадварууд олгоход чиглэсэн суралцахуйн үр дүнгүүдийг зааж өгсөн байдаг. 

Хувь хүнийг хөгжүүлэх, төлөвшүүлэх суралцахуйн үр дүнгүүд нь (Хэсэг 2) тухайн оюутны танин мэдэхүй ба хандлага мэдрэмжид буюу инженерийн учир шалтгааны шийдэл гаргах, асуудал шийдэх, туршилт хийх, мэдлэгийг нээн илрүүлэх, системтэй бодож сэтгэх, бүтээлч сэтгэх, шүүмжлэлтэй сэтгэх болон мэргэжлийн ёс зүй зэрэгт голлон чиглэсэн байна.
Хувь хүн хоорондын харилцааны чадвар олгох суралцахуйн үр дүнгүүд нь (Хэсэг 3) багаар ажиллах, манлайлах, харилцааны, гадаад хэлээр харилцах зэрэг дангаараа болон баг доторхи харилцааны үр дүнд голлон чиглэсэн байна.
Бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, систем бий болгох чадварууд олгоход чиглэсэн суралцахуйн үр дүнгүүд нь (Хэсэг 4) үйлдвэрлэл, бизнес болон нийгмийн хүрээнд аливаа нэг зүйлийг сэтгэн-зохион бүтээх-хэрэглэх чадвар олгоход чиглэсэн байна.
Суралцахуйн үр дүнгүүд нь хөтөлбөрийн зорилго зорилт болон инженерийн дадлагатай хамааралтай байхаас гадна тухайн хөтөлбөрөөр төгсөгчдийг ажлын байраар хангадаг гол гол ажил олгогчдоор хянагдан хүчин төгөлдөр болсон байх ёстой. CDIO загварын суралцахуйн үр дүнгийн жагсаалтыг тухайн хөтөлбөрт тохируулан сайжруулж болно. Үүний зэрэгцээ ажил олгогчид суралцахуйн үр дүн бүрийн хувьд хүлээж байгаа түвшин эсвэл гүйцэтгэлийн стандартыг тодорхойлоход тусалцаа үзүүлдэг. 

Үндэслэл: Урьдчилан тогтоосон суралцахуйн үр дүнгүүд нь оюутнууд өөрсдийн ирээдүйд шаардлагатай мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшиж чадсан эсэхийг баталгаажуулах боломж олгоно. Техникийн ба мэргэжлийн салбарт ажиллаж эхэлж буй инженер хүний түлхүүр шинж байдлыг мэргэжлийн инженерийн байгууллагууд ба үйлдвэрлэлийн төлөөллүүд тогтоож өгдөг. Цаашилбал үнэлгээний ба магадлан итгэмжлэлийн олонхи байгууллага тухайн инженерийн хөтөлбөрөөр төгсөгчдийн мэдлэг, чадвар, хандлагаар тухайн хөтөлбөрийн суралцахуйн үр дүнг үнэлж тогтоодог.


БИДНИЙ ТУРШЛАГА

МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД ДЭЭР ХАРЬЦУУЛСАН БАЙДАЛ / 2019 оны байдлаар/

 Доорх холбоосоор нэмэлт мэдээлэл авна уу!