3.3.1. ХИЧЭЭЛИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮН
CDIO арга зүйн гарын авлагын хувьд ихэвчлэн хувь хүний ур чадварууд, багийн ажиллагаа болон ажлыг системтэйгээр гүйцэтгэх зөөлөн ур чадваруудад илүү анхаарал хандуулан хөтөлбөрийн сургалтын үр дүнд болон хичээлийн үр дүнд буулгах вэ гэдэгт тодотгол өгдөг. Өөрөөр хэлбэл, суралцахуйн үр дүнгүүдийн 2,3,4-р бүлэгт анхаарал хандуулдаг. 2. ХУВЬ ХҮНИЙ БОЛОН МЭРГЭЖЛИЙН ЧАДВАРУУД, ОНЦЛОГ ШИНЖҮҮД, 3. ХУВЬ ХҮН ХООРОНДЫН ЧАДВАРУУД: БАГААР АЖИЛЛАХ БА ХАРИЛЦАА, , 4. СИСТЕМИЙГ СЭТГЭХ, ЗОХИОХ, БҮТЭЭХ, ХЭРЭГЛЭХ ЧАДВАРУУД )
Харин 1-р бүлэг буюу Мэргэжлийн танин мэдэхүйн ур чадваруудыг сургалтын хөтөлбөр хариуцсан багш нарт даатгасан байдаг билээ. 1. САЛБАР ЧИГЛЭЛИЙН МЭДЛЭГ, СЭТГЭЛГЭЭ
Дэлгэрүүлж үзэх сэдвүүд:
3.3.1. ХИЧЭЭЛИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮН
3.3.2. СУРГАХ, СУРАЛЦАХ АРГА, ХЭЛБЭР
3.3.3. СУРАЛЦАХУЙН ҮНЭЛГЭЭ САЙЖРУУЛАЛТ
3.3. ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР лүү буцах
БИДНИЙ ТУРШЛАГА
1. CDIO САНААЧЛАГА (CDIO суралцахуйн үр дүнгүүд) Мэдээлэл, арга зүйн материалтай эндээс танилцах боломжтой.
2.Дизайны хөтөлбөрийн хувьд:
Дизайны чиглэлийн хөтөлбөрүүдийг ШУТИС-ийн инженерчлэл, үйлдвэрлэл, зохион бүтээлтийн ерөнхий чиглэлийн хөтөлбөрөөр төгсөгчдөд тавигдах шаардлагатай уялдуулан, туханй мэргэжлийн онцлогийг хичээлийн агуулгыг нарийвлан гаргахын тулд тухайн үед хүчин төгөлдөр хэрэгжиж байсан мэргэжлийн стандартуудыг харьцуулан судлах, ШУТИС сургалтын бодлогын албаны санаачлагаар 2012 оноос багцийн сургалтаар орж эхэлсэн мэргэжлийн стандартуудын агуулгыг шинжлэн дүгнэх ажлуудыг хийсэн юм.
Дизайны мэргэжлийн танин мэдэхүйн ур чадваруудыг сургалтын хөтөлбөрт тусгахдаа CoLab Loughborough дизайны сургуулийн Доктор Эйжин пэй, Марк Эванс, Иан Кэмпбелл нарын судалгааны ажлын үр дүнг ашиглаж болохуйц танин мэдэхүйн түвшин, ангилал, үйл ажиллагаа, процессын зураглалыг гаргахад ашиглах боломжтой байлаа. Тухайн эрдэмтэдийн судалгааны зорилго нь бүтээндэхүүн үйлвэрлэлийн үе шатуудад инженер болон дизайнерууд хамтын ажиллагааг сайжруулах, үнэлэх, үзэл бодлоо нэгтгэхэд чухал ач холбогдолтой ажил байсан юм.
Доктор Эйжин пэй, Марк Эванс, Иан Кэмпбелл нарын судалгааны ажлын үр дүн: сургуулийн вэбэд: Loughborough Design School. iD. CARDS. A taxonomy of design эндээс шууд татаж авахаар