5. ЗОХИОН БҮТЭЭХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ДАДЛАГУУД

Тухайн хөтөлбөр нь хоёр эсвэл хэд хэдэн зохион бүтээх, хэрэгжүүлэх дадлага, туршлага олгох хичээл агуулах ба нэг нь суурь түвшинд, нөгөө нь ахисан түвшинд байна.

Тодорхойлолт: Зохион бүтээх, хэрэгжүүлэх гэсэн нэр томьёо нь шинэ бүтээгдэхүүн, систем хөгжүүлэхэд чиглэгдсэн инженерийн үйл ажиллагаануудын цар хүрээг илэрхийлнэ. Энд 1-р стандартад тодорхойлогдсон зохион бүтээх, хэрэгжүүлэх үйл ажиллагаанаас гадна сэтгэн бодох шатны ерөнхий загварыг гаргах хэсэг мөн хамаарна.
Оюутнууд нь сургалтын хөтөлбөрт нэгтгэж оруулсан зохион бүтээх, хэрэгжүүлэх дадлага олгох хичээлийн тусламжтай инженерийн шинжлэх ухааныг хэрэглэх болон бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, систем бий болгох зэрэг чадваруудаа хөгжүүлнэ.
Зохион бүтээх, хэрэгжүүлэх дадлага олгох хичээлүүд нь тэдгээрийн хамрах хүрээ, нийлмэл байдал болон хөтөлбөрт орсон дарааллаасаа хамаарч үндсэн ба ахисан түвшний гэж ангилагдана.
Жишээлбэл энгийн бүтээгдэхүүн болон системүүд бий болгох талаар хөтөлбөрийн эхний үе шатанд тусгадаг бол оюутнуудад өмнө судалсан хичээлүүд болон сургалтын үйл ажиллагаагаар олж авсан мэдлэг, чадваруудаа нэгтгэхэд нь туслах зорилгоор хөтөлбөрийн сүүл хэсэгт илүү нарийн төвөгтэй зохион бүтээх, хэрэгжүүлэх дадлага олгох хичээлүүд орно.
Аливаа бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, системийг сэтгэх, зохиох, бүтээх, хэрэглэх боломжийг тухайн хөтөлбөрийн хүрээнд хийгддэг аль нэг үйл ажиллагаагаар бий болгосон байж болно. Тухайлбал энд бакалаврын түвшний судалгааны төсөл болон үйлдвэрлэлийн дадлагыг нэрлэж болно.
Үндэслэл: Инженерийн практикт суралцагч эхнээсээ амжилт гаргах боломжийг дэмжих үүднээс зохион бүтээх, хэрэгжүүлэх дадлагыг тусгаж өгдөг. Зохион бүтээх, хэрэгжүүлэх дадлагуудыг давтан оруулах, мөн жил ирэх тусам илүү нийлмэл, төвөгтэй болгосноор оюутнуудын бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, систем хөгжүүлэлтийн талын ойлголт улам гүнзгийрэх болно. Зохион бүтээх, хэрэгжүүлэх дадлагууд нь оюутнууд тухайн салбарын шаардлагатай чадваруудыг гүнзгий эзэмших суурь болдог. Бодит амьдрал дээр бүтээгдэхүүн бий болгох, үйл ажиллагаа хэрэгжүүлэх чиглэлээр явуулж байгаа сургалт нь оюутнуудад судалж байгаа сургалтын агуулгаа мэргэжлийн болон ажлын байртай холбох боломжийг олго


БИДНИЙ ТУРШЛАГА

МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД ДЭЭР ХАРЬЦУУЛСАН БАЙДАЛ / 2019 оны байдлаар/

 Доорх холбоосоор нэмэлт мэдээлэл авна уу!