СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ДОТООДЫН БОЛОН ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛД БЭЛТГЭХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ 

Curriculum буюу сургалтын хөтөлбөр гэдэг нь тодорхой түвшний  боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн боловсролын зорилго, зорилт, суралцахуйн үр дүн, хичээлийн агуулга, сурах, сургах арга зүй, үнэлгээний арга зүй, орчин, хэрэглэгдэхүүн, тэдгээрийн хоорондын нарийн уялдаа холбоог тодорхойлсон нэгдмэл баримт бичиг юм.

Өмнө бид сургалтын хөтөлбөр гэдэг ойлголтыг олон улсын жишгээр оновчтой тодорхойлж чадахгүй, сургалтын төлөвлөгөөтэй андуурч агуулгыг нь хэт багасган хичээлийн нэр, код, багц цаг, заагдах улирал зэргийг багтаасан 2-3 нүүр баримт бичиг мэт үзэх эсвэл агуулгыг нь хэт ихэсгэн шаардлагагүй олон зүйлсийг нэмж авч үзэх гэх мэт алдааг гаргадаг байсан. Иймээс Үр Дүнд Суурилсан Боловсрол(ҮДСБ)-ын тогтолцоонд сургалтын хөтөлбөр гэдгийг олон улсын жишгээр хэрхэн тодорхойлсныг  мэдэх хэрэгтэй бөгөөд эндээс л сургалтын хөтөлбөр боловсруулах ажил эхэлнэ. Энэхүү зөвлөмжийг 4 бүлэг агуулгаар бэлтгэв.

  1. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА
    1. Сургалтын хөтөлбөрийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг
    2. Нийлмэл сургалтын хөтөлбөрийн онцлог шинж
    3. Сургалтын хөтөлбөрт тавигдах гол шаардлага
  1. ДОТООД, ГАДААДАД СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ШАЛГУУР, ШААРДЛАГА  
    1. Дотоодын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн байгууллагын нийтлэг шалгуур, шаардлага
    2. Гадаадын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн байгууллагын нийтлэг шалгуур, шаардлага
  1. ҮР ДҮНД СУУРИЛСАН БОЛОВСРОЛЫН CDIO СТАНДАРТ, АРГА ЗҮЙН ШАЛГУУР, ШААРДЛАГА
    1. CDIO стандарт, арга зүйн жишиг суралцахуйн үр дүнгийн жагсаалт
    2. CDIO стандарт, арга зүйн жишиг суралцахуйн үр дүнгүүдийг ашиглан Хөтөлбөрийн Суралцахуйн Үр дүн тодорхойлох нь
    3. CDIO стандарт
  1. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ДОТООДЫН БОЛОН ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛД БЭЛТГЭХ АРГА ЗҮЙ
    1. Дээд боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа сургалттай холбоотой үйл ажиллагаа, шийдвэрлэх асуудал
    2. Сургалтын хөтөлбөрийг дотоодын болон олон улсын магадлан итгэмжлэлд бэлтгэх, өөрийн үнэлгээ хийхэд тавигдах нийтлэг шалгуур тодорхойлох нь
    3. Сургалтын хөтөлбөрийн үнэлгээ, тасралтгүй сайжруулалт

ХОЛБООТОЙ СЭДВҮҮД:

1. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА 

2. ДОТООД, ГАДААДАД СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ШАЛГУУР, ШААРДЛАГА    

3. ҮР ДҮНД СУУРИЛСАН БОЛОВСРОЛЫН CDIO СТАНДАРТ, АРГА ЗҮЙН ШАЛГУУР, ШААРДЛАГА 

4. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ДОТООДЫН БОЛОН ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛД БЭЛТГЭХ АРГА ЗҮЙ 


БИДНИЙ ТУРШЛАГА:

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ДОТООДЫН БОЛОН ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛД БЭЛТГЭХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ