СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Орчин үеийн дээд боловсролын чиг хандлагын дагуу сургалтын хөтөлбөр нь дараах шинж чанаруудыг хангасан байх ёстой. Үүнд:
- Суралцахуйн үр дүнгийн болон хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагыг хангасан байх
- Онол практикийг хослуулсан байх
- Суралцагчийн мэргэжлийн болон хувь хүний чадваруудыг хөгжүүлэхэд чиглэсэн байх
- Сургалтын арга зүй, суралцахуйн үр дүн, сургалтын үнэлгээний хэлбэрүүдийг бүрэн багтаасан байх
- Хөтөлбөрт оролцогч талуудын санал зөвлөмжийг тусган байнга сайжруулдаг байх,
- Хичээл хоорондын уялдаа залгамж холбоог хангасан байх гэх мэт.
Сургалтын хөтөлбөр нь нийлмэл шинжтэй цогц үйл ажиллагааны нэгдэл бөгөөд доорх бүтэцтэй байдаг.

- Сургалтын хөтөлбөрийн зорилтууд

- Суралцахуйн үр дүнгүүд

- Сургалтын төлөвлөгөө

- Сургах, суралцах арга зүй, Хүргэх хэлбэрүүд

- Сургалтын хөтөлбөрийн үнэлгээ, сайжруулалт

- Сургалтын орчин, нөөц

- Багшлах бүрэлдэхүүн

Шалгуур буюу Ш1,2... гэх мэтээр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шалгуур үзүүлэлтүүдтэй хамааруулсан байдал.
Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014-04-28-ны өдрийн А/174 тоот тушаал:
БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА-тай Эндээс танилцах
БИДНИЙ ТУРШЛАГА
ШУТИС-ИЙН МХТС-ИЙН “ЦАХИЛГААН ХОЛБООНЫ ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИ”СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ҮДСБ-ЫН CDIO СТАНДАРТ, АРГА ЗҮЙД НИЙЦҮҮЛЭН БОЛОВСРУУЛСАН ТУРШЛАГА. ЖИШИГ АРГА ЗҮЙН МАТЕРИАЛ-тай эндээс танилцана уу! 