3.3.2. СУРГАХ, СУРАЛЦАХ АРГА, ХЭЛБЭР
СУРГАХ, СУРАЛЦАХ АРГА ЗҮЙ, ХҮРГЭХ ХЭЛБЭРҮҮД
1. Мэргэжлийн удиртгал хичээл. Инженерийн удиртгал хичээл нь инженерийн аль ч сургалтын хөтөлбөрт зайлшгүй байх шаардлагатай хичээлүүдийн нэг. Инженер хүний ажлын бүтэцийг ойлгуулна. Үүнд инженер хүний үүрэг, хариуцлагыг тодорхой харуулна, энэ үүргээ гүйцэтгэхэд онолын мэдлэгээ хэрхэн хэрэглэх ашиг тусыг ойлгуулна. Оюутануудад хувиараа нь болон багаараа нь асуудал шийдүүлэх, энгийн зохион бүтээх дасгал хийлгэх замаар инженерийн практик мэдлэг эзэмшүүлнэ. Энэ хичээл оюутануудыг илүү нарийн бүтээгдэхүүн, систем бий болгох туршлагатай болгон бэлтгэхийн тулд сургалтын хөтөлбөрийн эхнээс хувь хүний болон харилцааны мэдлэг, чадвар, хандлагыг олгоно. Тухайлбал оюутануудыг бүтээгдэхүүн зохион бүтээх илүү том багт ажилладаг болгон бэтгэхийн тулд эхлээд жижиг багаар ажиллуулан энгийн төсөл, дасгалуудад оролцуулна.
"ИНЖЕНЕРИЙН УДИРТГАЛ ХИЧЭЭЛИЙГ БЭЛТГЭХ БА ЗААХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ"тэй Эндээс танилцана уу!
2. Зохион бүтээх дадлагын хичээл. Зохион бүтээх дадлага гэсэн нэр томъёо шинэ бүтээгдэхүүн, шинэ систем зохион бүтээх инженер техникийн ажлын хамрах хүрээг багтаана. Стандарт 1-д тайлбарласан Зохиох, Бүтээх үе шатуудын бүх үйл ажиллагаанаас гадна Санаа гаргах үе шатын үйл ажиллагааг багтаана. Оюутанууд хичээлийн төлөвлөгөөнд оруулсан зохион бүтээх дадлагуудаар бүтээгдэхүүн, систем бий болгох ур чадвар түүнчлэн инженерийн ухааны мэдлэгээ хэрэглэх чадвараа хөгжүүлнэ. Зохион бүтээх дадлагуудыг тухайн хөтөлбөр дэхь дараалал, нарийн төвөгтэй байдал болон далайцаас нь хамааруулан анхан шатны болон ахисан түвшиний гэж ангиллан авч үзнэ. Жишээ нь хөтөлбөрийн эхэнд илүү энгийн бүтээгдэхүүн, систем бий болгох бол ахлах курсын хичээлүүдээр өмнөх курсүүдэд олж авсан мэдлэг, чадвар болон суралцах үйл ажиллагаагаа нэгтгэхэд нь оюутануудад туслах илүү нарийн түвөгтэй зохион бүтээх дадлагууд хийнэ. Бүтээгдэхүүн, систем санаачлах, зохиох, бүтээх, ажиллуулах боломжуудыг хамтарсан хичээлүүдийн үйл ажиллагаагаар бүрдүүлж болно. Жишээ нь судалгааны төсөл, ажлын байрны сургалт.
"ЗОХИОН БҮТЭЭХ ДАДЛАГЫН ХИЧЭЭЛ БЭЛТГЭХ БА ЗААХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ"-тэй Эндээс танилцах боломжтой.
3. Хосолсон сургалт: Хосолсон сургалт нь хувь хүний ур чадвар, харилцааны ур чадвар болон бүтээгдэхүүн, систем бий болгох ур чадвартай хамт нэгэн зэрэг онолын мэдлэг олгох сурганы арга юм. Энэ арга нь онолын асуудалыг инженерийн мэргэжлийн асуудалтай хамт багтаана. Жишээ нь оюутнууд ямар нэг бүтээгдэхүүнд анализ шинжилгээ хийх, бүтээгдэхүүн зохион бүтээх, зохион бүтээгчийн нийгмийн хариуцлагыг ойлгуулах зэрэг сургалтыг нэг дасгалаар хийж болно. Үйлдвэрийн түнш, төгсөгчид болон бусад хамтрагчдаар ийм төрлийн жишиг дасгал удирдуулах боломж бүрдүүлнэ.
"ХОСОЛСОН СУРГАЛТ ЯВУУЛАХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ"-тэй Эндээс танилцана уу!
4. Сургалтын идэвхитэй аргууд: Сургалтын идэвхитэй аргууд нь оюутануудыг бодож сэтгэх болон асуудал шийдэх үйл ажиллагаанд шууд татан оролцуулна. Багш мэдээлэлийг идэвхигүй байдлаар дамжуулах үед оюутанууд бага анхаарал хандуулдаг. Харин оюутанууд санаа бодлоо уралдуулах, түүнийгээ хэрэглэх, түүндээ анализ хийх, үнэлгээ хийх үйл ажиллагаанд илүү их анхаарал хандуулдаг. Лекцэнд суурилсан хичээлүүд дээр оюутануудыг хооронд нь болон бага бүлгээр хичээлийн агуулгын талаар ярилцуулж санаа бодлыг нь солилцуулах, үндсэн ойлголтын талаар асуулт тавиж хэлэлцүүлэг хийлгэх, тодорхой жишээн дээр үзүүлж харуулах, юу сурч байгаа талаар оюутануудаас гэдрэг холболтоор асуулга авах зэрэг аргуудаар идэвхитэй сургалтыг явуулна. Инженерийн мэргэжлийн практик үйл ажиллагаатай ижил төстэй ажлыг оюутануудаар хийлгэх (жишээ нь зохион бүтээх төсөл хийх, симуляци хийх, бодит байдалд судалгаа хийх) идэвхитэй сургалтыг туршилт хийж суралцах сургалт гэж үзнэ.
"ИДЭВХИТЭЙ СУРГАЛТ ЯВУУЛАХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ"тэй Эндээс танилцана уу!
Дэлгэрүүлж үзэх сэдвүүд:
3.3.1. ХИЧЭЭЛИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮН
3.3.2. СУРГАХ, СУРАЛЦАХ АРГА, ХЭЛБЭР