4. ХҮНИЙ НӨӨЦ.
Шалгуур 4. ХҮНИЙ НӨӨЦ
Сургууль нь өөрийн эрхэм зорилго, зорилгуудыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагдах хүний нөөцийг сургуулийн хэмжээнд төдийгүй салбар, нэгж, хөтөлбөр бүрээр төлөвлөн бүрдүүлж, хөгжүүлэх бодлоготой байна.
4.1 Хүний нөөцийн бодлого, зохицуулалт
Сургууль нь багш, ажилтнууд, нэгжүүдийн хэрэгцээ шаардлагыг харгалзсан хүний нөөцийн удирдлага, зохион байгуулалттай холбоотой бодлоготой байна. Сонгон шалгаруулах журам нь эрдмийн эрх чөлөө, ёс зүй, шударга, ил тод байдлыг хангасан байх ба тууштай хэрэгждэг байна.
4.2 Хүний нөөцийн хөгжил
Багш, ажилтны хөгжлийн үзэл баримтлал нь тодорхой, тууштай хэрэгждэг байна. Багш, ажилтан, суралцагчид нь үндэсний хэмжээний ажил мэргэжлийн уралдаан тэмцээнд идэвхтэй оролцож, ур чадвараа хөгжүүлдэг байна.
4.3 Хүний нөөцийн мэдээллийн сан
Сургууль нь хүний нөөцийн мэдээллийн санг бүрдүүлсэн байх ба үүнд ажилд орсноос эхлээд ажлын гүйцэтгэлийн мэдээллүүд байна.
4.4 Багш ажилтны цалин, урамшуулал
Багш, ажилтны цалингийн тогтолцоо нь шударга, тэгш, ил тод зарчимд үндэслэсэн байна. Гүйцэтгэл-чанарт суурилсан урамшууллын тогтолцоотой, тууштай хэрэгждэг байна.
ХҮНИЙ НӨӨЦИЙГ ҮР ДҮНД СУУРИЛСАН СУРГАЛТЫН ДАРААХ ШАЛГУУРААР ТОДОРХОЙЛДОГ. Доорх холбоосоор орж танилцана уу!
ХОЛБООТОЙ СЭДВҮҮД:
- Эрхэм зорилго, зорилт
- Төлөвлөлт, чанарын баталгаажилт
- Засаглал, эрх зүйн зохицуулалт
- Хүний нөөц
- Материаллаг болон технологийн нөхцөл
- Сургалтын хөтөлбөр, шинэчлэл
- Суралцагчдад чиглэсэн үйлчилгээ
- Судалгаа, инноваци
- Нийгэмд чиглэсэн үйлчилгээ
- Үндэсний болон олон улсын хэмжээнд сургуулийн эзлэх байр суурь